ЭМЯ-наас цаг үеийн мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.
Тэрбээр “ 2020 оны 12-р сарын 31-нд вирус судлалын лабораториудад нийт 17764 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс таван хүнд коронавирус илэрлээ. Нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч, хоёр нь Баянзүрх нэгдсэн эмнэлийн тусгаарлалтад байсан хавьтал, үлдсэн хоёрынх нь голомт, эх уурхайг шалгаж байна. Тодруулбал “Мөнххада” компанийн хоёр ажилтнаас илэрлээ. Тус компанийн нийт 116 ажилтан байгаа. Ойрын хавьтал 24 хүнийг тусгаарлаж байна. Хоёрдогч 92 хүн. Нийт хүмүүст тандалт судлага хийгээд явж байна” гэв.
Улсын хэмжээнд дотоодын халдвар 740 боллоо. Сүүлийн 24 цагт долоон хүн эдгэрч гарлаа. Монгол Улсын хэмжээнд коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 1,220 болсон. Үүнээс 837 хүн эдгэрсэн.
ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгийн нэгдсэн эмнэлэгт 373 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Эдгээрээс биеийн байдал маш хүнд 2, хүнд 6, хүндэвтэр 103, хөнгөн 261 хүн эмчлэгдэж байна.
Эмчлэгдэж буй хүмүүсийн биеийн байдал:
БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой 332 хүнийг гэрийн ажиглалтад шилжүүлжээ
БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой хавьтлуудыг тусгаарласан. 2020 оны 12 дугаар сарын 16,17-наас тусгаарласан хавьтлууд 14 хоног хяналт тандалтад байж, 4 удаагийн шинжилгээ сөрөг гарсан тул 332 хүнийг гэрийн ажиглалтад шилжүүлж байна. Энэ голомттой холбоотой 913 хүн ажиглалтад байна.
Нийт хоёр голомттой холбоотойгоор 1,870 хавьтал хяналтад байна.
Шинэ ондоо иргэд минь эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг дагаж амны хаалтаа зүүн зай барих, гадуур явахгүй гэр орондоо байж цар тахлын эсрэг хамтдаа тэмцэхийг ЭМЯ-наас уриаллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.