СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хугацаагүй хадгаламжид хүү тооцохгүй байх хуулийн төсөл өргөн барилаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, С.Бямбацогт, Б.Баттөмөр, Ж.Чинбүрэн, Г.Тэмүүлэн нарЦар тахлын нөхцөл байдалд банк, санхүүгийн салбарын төлбөр тооцооны хэвийн үйл ажиллагааг хангах хуулийн төслийг өргөн барилаа.

УИХ-аас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болж байгаа юм.

Гэвч Монгол Улсад дотоодын халдвар тархаж, эрх бүхий байгууллагаас гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээр санхүүгийн зуучлал тасалдах, банкны активын чанарын үзүүлэлт буурах, цаашлаад банк, санхүүгийн тогтвортой байдал алдагдах бодитой эрсдэл тулгарч байна.

Иймд цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан банк, санхүүгийн салбарын төлбөр тооцооны хэвийн үйл ажиллагааг хангах, Монголбанкнаас авч хэрэгжүүлж арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс энэхүү хуулийн төслийг боловсруулснаа төсөл санаачлагчид хэллээ. 

Тодруулбал,

Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн нөөцийг бий болгох зорилгоор шинээр үйлдвэрлэсэн мөнгөн тэмдэгтийг улсын хилээр саадгүй нэвтрүүлэх, тээвэрлэлтийн хэвийн нөхцөлийг хангах талаар шаардлагатай арга хэмжээ авах төрийн бусад байгууллагын эрх хэмжээг хуульд тусгах, цар тахлын үед аж ахуйн нэгж, төрийн байгууллага хамтран ажиллах;

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг дахин сунгах тохиолдолд зээлдэгчийн саналыг харгалзах, ипотекийн зээлийн гэрээнд энэ талаар нэмэлт, өөрчлөлт оруулах, ингэснээр гэрээ хүчин төгөлдөр болох;

Банканд данстай, санхүүгийн тогтвортой харилцаа үүсгэсэн этгээд цар тахлын үед тухайн банкнаас нууцлал аюулгүй байдлыг хангасан цахим хэлбэрээр үйлчилгээ авах боломжтой байх, банкнаас цахим хэлбэрээр ипотекийн зээл болон бусад зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах журмыг батлах эрх хэмжээг хуулиар Монголбанканд олгох;

Цар тахлын үед банк, санхүүгийн салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбогдуулан Цахим гарын үсгийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан гэрчилгээ олгох үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг Монголбанк олгох;

Гадаад валютын хадгаламжийг албан журмын даатгалд хамаарахгүй, хуульд заасан нөхөн төлбөрийг олгохгүй байх гадаад валютын хадгаламжийг тодорхой болгох, банкийг хадгаламжийн даатгалын улирлын хураамж төлөх үүргээс цар тахлын үед чөлөөлөх, хойшлуулах, хугацааг сунгах;

Цар тахлын үед хадгаламжийн хүү, хадгаламжийн гэрээнд тавих шаардлага тогтоосон (хүүний хэмжээ) зохицуулалтыг тусгах;

Зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулахтай холбогдуулан банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй байх, иргэн, хуулийн этгээд хоорондын мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг гадаад валютаар хийхийг хориглох зохицуулалтыг тусгай зөвшөөрөлтэй санхүүгийн байгууллагын үйл ажиллагаатай уялдуулах;

-Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид зориулсан түрээслэх, хөлслөх байдлаар өмчлөлд шилжүүлэх ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүн гаргахад санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг зохицуулалтуудыг төсөлд тусгажээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (16)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Наран
3 жилийн өмнө
66.181.179.250

Өөр юм санаачлаач. Хийх юмаа олж ядах юмаа.

Оюунаа
3 жилийн өмнө
202.126.90.69

Хугцаагүй хадгаламжинд хүү бодохгүй юм бол мөнгөө бүгдийг татан авья.Банкныхан дгээр мөнгийг өчнөөн эргэлдүлж байгаа биздээ

Зочин
3 жилийн өмнө
59.153.113.231

Бидний хадгалуулсан мөнгийг эргэлдүүлж ашиг олчихоод юун дэмий балай юм бичээд бгаан бэ Банкныхан цалингаа багасгаач Болохгүй бол хадгалуулсан мөнгөө татаж авхаас Үл хөдлөх хөрөнгө авч түрээслэх хэрэгтэй юм бна

Зочин
3 жилийн өмнө
103.57.94.98

Хаанаас сонгогдсон тархины хөгжил муу хүмүүс вэ, бидний эсрэг байгаарай гэж сонгоогүй байх шүү та нарыг

Nyam
3 жилийн өмнө
66.181.179.207

Энэ чинь хуульчилсан дээрэм гэгч нь болох гээд байна уу да.Хэдэн банкны гар хөл болсон нөхөд юм биш биздээ.Дундчуудыг элгээр нь хэвтүүлж авах гэсийн байх да.Ингэж байхаар тэр олон тэрбумын хугацаатай хадгаламжтай хэдхэн баячуудынхаа хадгаламжийн хүүг багасгах хууль барьсан нь дээр байх да

Зочин
3 жилийн өмнө
103.26.193.62

Hutsaa huts

Zochin
3 жилийн өмнө
192.82.72.82

Todorhoi hemjeenii ... 10-20 say ch yumuu tuunees deesh hugatsaatai, hugatsaagui hadgalamjiin huug tsutslah heregtei. Uunees deesh hadgalamjtai humuus tsar tahald ogthon ch hyamrahgui baih. Hadgalamjindaa asar ih hemjeenii mungutei humuus huugeeree chuluutei amidardagch tsar tahliin ued bankuudaa bodoh heregtei. Zuv tusul urgun barij bn. Mongoloos busad ulsad bankand mungu tulj munguu naidvartai hadgaluuldag yum shuu!

зулаа
3 жилийн өмнө
64.119.26.84

90 оноос хойш хөдөлмөрөөрөө цуглуулсан багахан хуримтлалаа иргэн бид одоо хаана байршуулах вэ?Хөрөнгийн бирж нь тун найдваргүй ,хувьцаат копаниуд нь санхүүгийн зохицуулах хороондоо тайлангаа ч өгдөггүй. Инфляцаас хамгаалахын тулд хэд гурван валют болгох л байхдаа. Иргэд маань орлогоо нэмэгдүүлэх л гэж хуримтлал үүсгэдэг шүү дээ.

иргэн
3 жилийн өмнө
202.9.46.95

тооцохгуй бол бvгдэд нь адилхан бх хэрэгтэй!Тр 30 баян гэр бvл чинь л хугацаатай их менгее банкинд хадгалуулж хvv авна гсн vг болчлоо больж vз!!!

m sumya
3 жилийн өмнө
66.181.160.36

boliod ogooroi demjihgui bn

Иргэн
3 жилийн өмнө
150.129.143.27

Арилжааны банк иргэн хоёр юу тохирох нь төрд хамаагүй . Үүнийг гэрээний чөлөөт бдал гэдэг. Монгол улсын олон улсын гэрээнд нийцэхгүй шүү

Mnhtstsg
3 жилийн өмнө
66.181.161.47

Ene bl hetesen asuudal bna yahara ard tvmni esreg ym hged bgan hadgalamjta hvmvvs mongoo tatsan deer ym bna

zochin
3 жилийн өмнө
106.154.0.12

Mongoliin tur zasahiin gazar bidnii songoson heden uls turchidiin balgaar ene mongol ulsad taivan amidrah yamarch bolomjgui bolj baigaa yum bn daa Yunii tuluu huuli gej baidag yum be Ard tumnii erh ashigiig hunduh bolohooroo durtai uydee ,durtai tsagtaa heden luivarchid suuj baigaad naiyylaad bichchdeg bolj bn uu Yustoi hutsaarai zugeer Ene mongol ulsad chinu hunii erh ,turduu itgeh itgel,bank emleg tsagdaadaa itgej amidrahgui l yum bol yaaj amidrah yumbe Durtai tsagtaa ta nar irgen hunii zovj baij tsulguulsan jaahan hadgalmjiig nu gar hurch oorsdiinhooroo zorgooroo shiidne gej baihgui shuu Deer nu zeeliin ergen tulultiig zogsoohiin tuld ,zugeer muruuruu baigaa hadgalamj ezrmshigdiig hohirooj baidag yu gesrn ve Teheer ene niigem chinu zeel avsanguud nu ,idej uuj ulsiig ch ter ,huniig ch ter hohirooj baigaa zalitanguud nu hojood jiriin oorsdiinhooroo zutgej yavaa muruuruu irged nu hohirood uldej boldog niigem bolj bn uu

Ариунаа
3 жилийн өмнө
202.55.188.40

Тэгвэл банкны хүүг буурлах хэрэгтэй юм биш үү шилжүүлэг хийхэд авдаг мөнгөө авахгуй байвал яасан юм бэ

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.59

Хөөрхий чааваас хүү гэж ч олигтой өгдөггүй биздээ? Баахан шимтгэл татвараа авахаа л мэднэ гэхээс. Мөнгө оруулж гаргаад банкандаа ашигтай л баймаар. Ард түмнээ бод бод!!!

Зочин
3 жилийн өмнө
64.119.24.42

Мөнгөө банкнаас татажавна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.