СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-31

Шалгалтад хамрагдсан 92 зах, дэлгүүрийн 81-т нь өндөг байхгүй байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын 6 дүүрэг мөн Орхон, Өвөрхангай, Дархан-Уул аймгуудад байрлах нийт 92 зах, дэлгүүр, 12 эмийн сангуудад хяналт шалгалт хийжээ.

Хүчит шонхор захад өглөөний 7:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 8500-8700, хонины цул мах 8500-9000, үхрийн ястай мах 8000-10500, үхрийн цул мах 10000-11500, адууны мах 8500, ямааны мах 8000 төгрөгийн үнэтэй байна.

Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай мах 8500-8700 төгрөг болж 400-500 төгрөгөөр, хонины цул мах 8500-9000 төгрөг болж 200 төгрөгөөр, ямааны мах 8000 төгрөг болж 500 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. 

Харин үхрийн ястай мах 8000-10500 төгрөг болж 500-1000 төгрөгөөр, үхрийн цул мах 10000-11500 төгрөг болж 500 төгрөгөөр тус тус буурсан байна.

Харин бусад хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай, үнэ тогтвортой байна.

Хяналт шалгалтын хүрээнд мах, ногооны үнийг үндэслэлгүйгээр нэмсэн таван зөрчилд улсын байцаагчийн шаардлага өгч, үнийг бууруулж ажиллажээ.

Хяналт шалгалтад хамрагдсан нийт 12 эмийн сангаас 6-д нь спирт байхгүй байна. Нэг удаагийн амны хаалт, гар ариутгагчийн нөөц хангалттай, үнэ тогтвортой байна.

Үүнээс 115 утсанд 65, чатботод 20, дуут шуудангаар 5, ибаримт апликэйшнээр 8 гомдол тус тус ирсэн байна. Үүнээс 68 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, 11 хэрэглэгчийн гомдлыг холбогдох газруудад шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн, 19 иргэний өргөдөл гомдол хянан шалгах шатанд байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
64.119.19.80

шалгалтаар өндөг байхгүй байгааг илрүүлж ноцтой зөрчил илрүүлжээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.