Ковид-19 анх илэрсэн БНХАУ-ын Хубей мужийн Ухань хотод 50,000 гаруй иргэн коронавирусийн халдвар авсан гэж мэдээлсэн. Тэгвэл бодит байдал дээр үүнээс 10 дахин олон буюу 500,000 орчим хүн халдвар авсан байж болзошгүй гэж Хятадын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн судлаачид мэдэгджээ.
БНХАУ-ын хэмжээнд нийт 87,000 гаруй хүн коронавирусээр халдварласан гэж албан ёсны баримтад дурдсан.
Ухань хот 11 сая хүн амтай бөгөөд тэдгээрийн 5 хувь нь халдвар авсан байх өндөр магадлалтай юм. Хятадын мэргэжилтнүүд халдварын тархалт дээд цэгтээ хүрэх үеэр шинж тэмдэг илрээгүй өвчтөнүүдийг анхаарч тоололгүй өнгөрөөсөн гэж таамаглажээ.
Уг судалгааг Уханий 34,000 хүнээс авсан шинжилгээний дээж дээр үндэслэн гаргасан байна. Уханий иргэдийн 4,43 хувьд нь коронавирусийн эсрэг биет үүссэн байжээ.
Шинэ он гарсан даруйд ДЭМБ-ын олон улсын эрдэмтдийн баг Ковид-19-ийн гарал үүслийг судлахаар Ухань хотод ажиллана. Хятадын эрх баригчдыг вирусийн талаарх үнэн бодит мэдээллийг нуун дарагдуулсан гэж олон улсын зүгээс хурцаар шүүмжлэн буруутгасаар байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.