СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АстраЗенека-Оксфордын вакциныг зөвшөөрлөө

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Оксфордын их сургуулийн эрдэмтэд болон АстраЗенека эмийн фирмийн хамтран үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг вакцинд Их Британийн эрх баригчид зөвшөөрөл олголоо. Ингэснээр ирэх долоо хоногоос эхлэн уг вакцинаар коронавирусийн эсрэг дархлаажуулах хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болж байна.

Их Британийн засгийн газар 70 орчим хувийн үр дүнтэй Оксфорд-АстраЗенекагийн вакцинаас 100 сая тунг захиалсан нь 50 сая хүнд тарина гэсэн үг юм. Вакцинжуулалтыг аль болох богино хугацаанд өргөн хүрээнд хамруулах нь ард иргэдийн амьдралыг эргэн хэвийн байдалд түргэн шилжүүлэх зорилготой.

Үүнээс өмнө Их Британи Пфайзер/БиоНТекийн вакциныг дэмжсэнээр тус улсад хүлээн зөвшөөрөгдсөн анхны коронавирусийн эсрэг вакцин болсон юм. .

Өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн вакцинжуулалт удаашралтай гэж үзсэн бол АстраЗенека-Оксфордын вакцин хямд төсөр бөгөөд их хэмжээтэй үйлдвэрлэхэд хялбар тул дархлаажуулалт өргөжнө гэж найдаж байгаа юм.

Пфайзер/БиоНТекийн вакциныг цельсийн -70 хэмийн хүйтэн хөргүүрт хадгалах шаардлагатай бол Оксфордын вакциныг энгийн хөргүүрт хадгалах боломжтой ажээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.