УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Оюу толгой" төслийн талаар сэтгүүлчдэд дараах тодруулга мэдээллийг өглөө.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Оюутолгой дээр өнөөдөр Монголын татварын болон гаалийн ажилтнуудын шударга үйл ажиллагааны олон олон акт тавигддаг. Харин "Рио Тинто"-д ажилладаг Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажилладаг зарим улс төрчид үргэлж монголын эрх ашгийн эсрэг ажиллаж байсан.
Монголын эрх ашгийг уландаа гишгэсэн "Дубайн гэрээ", Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд нааштай өөрчлөлт оруулах цаг ирж байгаа. Гадаадын шүүхийн байгууллагууд Монголын эрх баригчдыг шүүгээд эхэлсэн. Энэ утгаараа Монголын шүүгч нар Оюутолгойн гэмт хэрэгтнүүдийн хам хэрэгтэн болсон.
Оюутолгой үргэлж ашиггүй ажилладаг. Бүх зардалдаа ашгаа шингээж авдаг. Монголчууд Оюутолгой төслийн зардалд хяналт тавих боломж байхгүй. Хоёр тэрбум орчим долларын борлуулалт хийгээд, зардлаа хоёр тэрбум долларт л бичдэг. Энэ асуудал дээр Монголын талаас ямар ч хяналт байдаггүй. Сайхан сэтгэл нь хөдөлбөл нэг долларын ашиг бичиж магадгүй. Тэгвэл Монголын ард түмэн 34 центийг авна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
энэ нөхөр одоо юу гээд ард түмниы тархи угаагаад байдаг юм болоо Оюу толгойгоос улс их хэмжээний мөнгө авдаг түүгээрээ одоо амьдрлаа залгуулж байгаа гэпгийг мэддэггүй юм байхдаа . Ашгаа бол өгөх арай эрт байгаа гэж ойлгодоггүй юм байхдаа