СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-30

Согтуу жолоочийн буруутай үйлдлээс таван автомашин мөргөлджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон дөрвөн автомашинтай мөргөлдсөн осол өчигдөр орой гарчээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Зоригоо "Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанхуарангийн шатахуун түгээх станцын урд замд өчигдөр орой 20:20 цагийн орчимд Toyota prius маркийн М жолоочтой автомашин нь Toyota prius маркийн гурав, Toyota corolla маркийн нэг, нийт таван машинтай мөргөлдсөн осол гарсан. 

.

Ослын үеэр хүн гэмтээгүй, эд материалын хохирол учруулсан байна. Энэ оны эхний 11 сарын байдлаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон 25,686 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн бол согтуугаар машин жолоодсоны улмаас 117 хүний амь нас хохирсон байна.

Иймд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна" гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.