Халдвар авсан нь батлагдсан “Тэнүүн-Огоо” ХХК-ийн жолооч Б нь ажлынхантайгаа салхинд гарч, согтууруулах ундаа уусан талаар мэдээлсэн. Тэд 10-уулаа Улиастай орчимд салхинд гарсан бөгөөд тэднээс шинжилгээ авч, тусгаарлаад байгаа юм.
Тэгвэл өнөөдрийн шинжилгээгээр хоёр жолооч халдвар авсан нь батлагдсан байна. Ингээд ойрын хавьтал болох 90 хүнээс шинжилгээ авахад халдвар илрээгүй байна. Цаашид ажиглан тусгаарлана гэдгийг ЭМЯ-ны мэдээллийн үеэр дурдлаа. Жолооч Б нь БЗД-ийн эмнэлгийн голомтоос халдвар авсан талаар ЭМЯ-наас мэдээлсэн юм.