Шар айргийг шингэн талх гэх нь бий. Ялангуяа эрчүүд хөлбөмбөг харангаа, найз нөхөдтэйгээ амарч алжаалаа тайлангаа шар айраг шимтэн суух нь элбэг. Тэгвэл дэлхий дээр хамгийн амттай бас хямд задгай шар айргийг хаанаас олж болох вэ гэсэн асуултад CNN агентлаг хариулт өгчээ.
Энэ бол Вьетнам юм. Тус улсад Биа хой буюу Вьетнамын зөөлөн амттай задгай шар айргийг нэг аяга нь ердөө 25 центээр зардаг аж. Энд аялж, амрахаар ирсэн жуулчид зөвхөн хямд шар айраг уух гэж биш хотын түүхтэй танилцахаар ирдэг байна. Амтлаг хүйтэн шар айраг балгангаа, орчин үеийн хот хэрхэн боссон түүхтэй танилцах муугүй санаа аж.
Ханой хотын Та Хиен гудамж шар айраг, гадна тохижилтоороо хамгийн алдартай. Үүсгэн байгуулагчид нь шар айраг тулгаж уунгаа өвөг дээдсээ ярьж адилхан дайны баатруудын хүүхдүүд гэдгээ мэдэж санал нэгдэн 2005 онд энэ гудамжийг үүсгэж байжээ.
Биа хой гэгч Вьетнам үндэсний шар айргийг Францын колони байх үед буюу 1890 оноос гаралтай гэж үздэг. Орчин үеийн Вьетнамчууд шар айрагны хэрэглээгээрээ Азид тэргүүлэгчдийн нэг болжээ. 2016 онд тус улсад 3,8 тэрбум литр шар айраг борлуулсан байна. Биа хойд агуулагдах согтууруулах ундааны хэмжээ ердөө гурван хувь байдаг тул эндэхийн оршин суугчид өдөр тутамдаа хэрэглэх нь бий.
Эх сурвалж: www.cnn.com