СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ-ын далбааг шидсэн Хонконгийн тэмцэгчид хорих ял оноов

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Хонконгийн ардчилал, эрх чөлөөний тэмцэгч Тони Чунгад БНХАУ-ын төрийн далбааг гутаан доромжилсон хэргээр яллаж, дөрвөн сарын хорих ял оноожээ. .

Тони Чунгийг төрийн далбааг татан буулгаж, ишийг нь хугалж, агаарт шидсэн хэмээн буруутгажээ. Уг хэргээс гадна өнгөрсөн зун шинээр баталсан аюулгүй байдлын хуулийг зөрчсөн хэргээр буруутгаж, шүүх хурлаа хүлээж байгаа юм.

Чунг нь Studentlocalism Хонконгийн тусгаар тогтнолыг дэмжигч бүлгэмийн удирдагч байжээ. Хятадын Засгийн газар өнгөрсөн жил олон сарын турш үргэлжилсэн Хонконгийн жагсаал хөдөлгөөний дараа аюулгүй байдлын шинэ хууль батлан хэрэгжүүлж эхэлсэн нь нэртэй тэмцэгчдийг гадаад улс орнууд руу дүрвэн зугтахад хүргэсэн.

Дэлхийн улс орнууд уг хуулийг олон талаас шүүмжлэн буруутгаж байгаа юм. Гэвч Бээжин уг шүүжмлэлийг үл хайхран хэрэгжүүлсээр байна. Тони Чунг нь уг хуулийн хүрээнд баригдсан анхны тэмцэгч бөгөөд ял сонсож буй мөн анхны хүн болж байгаа юм.

Энэ жилийн аравдугаар сард Хонконг дахь АНУ-ын консулын газрын гадаагаас баривчлагдсан түүнийг орогнол хүсэх гэж байсан гэж мэдээлсэн.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.