Өнгөрсөн шөнө буюу 2020.12.29-30-нд шилжих шөнө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -45...-50 градус хүрч хүйтэрлээ.
Түүнчлэн Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Туул, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар -38...-43 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -23...-28 градус, бусад нутгаар -30...-35 градус, Яармаг-Сонгины орчмоор -36 градус хоносон байна.
Салхи: Өнгөрсөн хоногт нутгийн баруун хагаст секундэд 2-7 метр, говь, тал, хээрийн бүс нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүссэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.