Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид гадаад, дотоодын их, дээд сургууль, академид цэргийн төрөлжсөн нарийн мэргэжлээр дийлэнхдээ татвар төлөгчдийн мөнгөөр суралцаж байдаг билээ.
Гэтэл тэднийг сурсан мэргэшлийнх нь дагуу албан тушаалд томилолгүй, шал өөр мэргэжлийн хүнийг ажиллуулах явдал Зэвсэгт хүчинд сүүлийн үед ажиглагдах болов. Нэг бус баримтыг энд эш татъя.
Хэдхэн хоногийн өмнө Зэвсэгт хүчний Агаарын цэргийн Штабын дарга, бригадын генерал Б.Батбаяр өөрийн хүсэлтээр тэтгэвэртээ гарав. Үүнийхээ өмнө Агаарын цэргийн командлалын Тэргүүний удирдах ажилтан өргөмжлөл, урамшуулал хүртээд явсан байдаг. Түүний оронд ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзоригтой хамт тус штабын Энхийг дэмжих ажиллагааны газарт ажиллаж байсан, хурандаа Б.Эрдэнэбатыг томилжээ. 1996 онд ЦИС-ийг ерөнхий цэргийн команд, штабын офицер мэргэжлээр төгсөж, 2007 онд Канадад Штабын офицерын дамжаа, 2011 онд АНУ-ын Ази-Номхон далайн аюулгүй байдлын дамжаа, 2013 онд АНУ-ын Агаарын цэргийн команд штабын коллеж, 2017 онд АНУ-ын Хуурай замын цэргийн Дайны коллеж дүүргэсэн түүнийг Агаарын цэргийн Штабын даргын албан тушаалд томилсныг Зэвсэгт хүчнийхэн гайхаж, “Мэргэжлийн боловсон хүчнүүд байсаар атал агаарын цэрэг сайн мэдэхгүй хүнийг хариуцлагатай албан тушаалд томиллоо” хэмээж байгаа юм. Уг нь хууль, дүрэм, журамдаа Зэвсэгт хүчний Агаарын цэргийн Штабын дарга нь цэргийн нисэхийн мэргэжлийн хүн байх ёстой аж. Гэтэл АНУ-д Агаарын цэргийн команд штабын коллежоос өөр цэргийн нисэхийн нарийн мэргэжлийн боловсрол эзэмшээгүй хүн томилсонд Зэвсэгт хүчнийхэн “Танкийн хороог агаарын цэргийн хүн удирдаж тулаанд орсноос ялгаагүй юм болж байна” хэмээн эгдүүцэж буй гэнэ.
Учир мэдэх хүмүүсийн ярьж буйгаар хурандаа Б.Эрдэнэбат НҮБ-аас явуулж буй энхийг сахиулах ажиллагаанд секторын командлагчаар томилогдохоор хөөцөлдөж байгаа аж. НҮБ-аас тавьж буй шалгуурт нь эх орондоо цэргийн мэргэжлийн өндөр албан тушаал хашсан байх ёстой гэсэн шаардлага тавьсан учраас Агаарын цэргийн Штабын дарга тэтгэвэртээ гармагц оронд нь томилсон сурагтай.
Энэ томилгооноос гадна Зэвсэгт хүчний олон алба хаагчийг унтууцуулж буй нэг явдал нь ЗХЖШ-ын Зэвсэгт хүчний Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрын даргаар хошууч цол зүүн томилогдсон Д.Жаргалсайханы цэргийн дээд цол хүртэх санаархал. Ерөнхийлөгчийн Тамгын газарт Зохион байгуулалтын хэлтсийн даргаар 2017 оноос ажиллаж байсан тэрбээр өдгөө Дорноговь аймагт өрнөж буй төмөр замын бүтээн байгуулалтын ангиудын нэгийг удирдаж байгаа агаад цэргийн алба хаагчид дөрвөн сарын турш цалингаа авч чадахгүй байгаатай түүнийг холбож ярих хүн ч нэг бус бий.
Цэргийн сургууль төгсөөгүй, энгийн мэргэжилтэй хүн Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд гурав хоног сургалтад суун цэргийн цол зүүж, өдгөө бүр төрлийн цэргийн командлагч болж, генерал цол хүртэх санаатай байгаа хэмээн Зэвсэгт хүчнийхэн шивнэлдэж байна. Цэргийн цол олгох журамд “Иргэний байгууллагад ажиллаж байгаад дунд, ахлах офицерийн албан тушаалд томилогдвол албан тушаалын цолны зэрэглэлээс хоёр зэрэглэл доогуур цол олгож дараагийн цолыг олгохдоо энэхүү журмын хоёр дахь хэсгийн 14 дүгээрт заасныг баримтална. Хэрэв түүний албан тушаалын цолны зэрэглэл нь дээд офицерийнх байвал “хурандаа” цол олгож, албан тушаалын зэрэглэлийн цолыг 2-3 жил ажилласны дараа олгоно” гэсэн заалтыг мөрдөх учраас цэргийн дээд цол хүртэх санаа нь бүтэхгүй биз ээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн дээд генерал цол олгодог бөгөөд өдгөө ЗХЖШ-ын орлогч даргаар ажиллаж буй хурандаа Ц.Жавхланбаатар, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдоод удаагүй, хурандаа Д.Ганхуяг нарт цол олгуулахаар холбогдох албаныхан хөөцөлдөж. Гэтэл Ерөнхийлөгчийн баталсан цэргийн дээд цол олгох журам, шалгуурт нийцэхгүй байгаатай холбон тайлбарлах хүн цөөнгүй байна.
Магадгүй Ерөнхийлөгч журамдаа өөрчлөлт оруулбал цэргийн дээд цол хүртэх санаатай хүмүүст бригадын генерал цол олгох биз ээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
тэр хэнд ч хэрэггүй төмрийг нь өгчихгүй юу дээ зайлуул
Үнэн бодитой мэдээлэл түмэнд түгээж бай. За ер нь хийж чадаж байгаа хүнд өгсөн ч яадаг юм тэр төмөрөө нээх сүртэй
Угаасаа цэргийн цол, хувцас ямар ч үнэ цэнэгүй болсон, одоо дээрээ крантай албан тушаалтай л бол энэ 2 ыг авах дэлгүүрээс талх худалдан авахтай адил болсон өрөвдмөөр. Үнэнэарээ албандаа үхтлээ зүт гэж баыгаа нь дээд тал нь дэд хурандаа тэгээд тэтгэвэрт
Эхний хүн цэргийн л хүн байна шдээ дараагийн хүн нь бас цэрэгт нилээн хэдэн жил зүтгэсэн л юм байна шдээ
Юу гэсэн үг вэ? төмөр ч гэлээ цэргийн цол хэн дуртай хүнд олгодог шагнал шиг эд биш. сүүлийн үед нэр хүнд нь унаж байгаа нь жагсаалын цэрэгт явж үзээгүй албан тушаал горилсон иймэрхүү шалдан мэдлэг, ухамсар муутай эх оронч сэтгэлгүй хүмүүст ар өврийн хаалгаар олгосонгүй холбоотой.
Ерөнхий цэргийн дарга бол бүх төрөл мэргэжлийн цэргийг удирдах чадвартай байдаг гэдгийг мэддэггүй мал бичиж дээ. Сэтгүүлч нараа юм уншиж мэдлэгээ дээшлүүл.
Эргүүтээрэй. Ерөнхий цэрэг болон бусад төрөл мэргэжлийн цэрэг , Улсыг агаараас хамгаалах цэргийн тактик арга ажиллагаа, байлдааны үүрэг гүйцэтгэх хугацаа, цар хүрээ, хамрах талбар нь эрс ялгаатай байдаг учраас Монголын Зэвсэгт Хүчинд Ерөнхий цэргийн командлал, Агаарын цэргийн командлал гэж үндсэнд нь хоёр хувааж өгсөн байгаа юм. Ингэсэн нь зүгээр нэг тоо хөөсөн асуудал биш шүү.
Hurandaa B.Erdenebat jinhene tsergiin darga hun shuu. Ymarch ajliig chadwarlag onowchtoi zuw zohion baiguuldag opitser hun.
Жонхуу, жонхуу зуурч мэдэх л бий вий.
Жаргалсайханд цэргийн мэргэжил бид хэл энгийн мэргэжил, бүрэн дунд боловсролын гэрчилгээ ч байхгүй
Awahvgeed uliaraad bga ym bh da ichej uheechee
10 аад жилийн өмнө жагаа дэслэгч цол авч байсан байх шүү
ТҮГЖИЛҮҮД ИДВЭХИЖЭЭД МАН САНХҮҮЖҮҮЛЭЭД Л МӨНГӨӨР ХҮН АЛАХ Ч ОЙРХОН БАЙНА ШҮҮ
ТҮГЖИЛҮҮД ИДВЭХИЖЭЭД МАН САНХҮҮЖҮҮЛЭЭД Л МӨНГӨӨР ХҮН АЛАХ Ч ОЙРХОН БАЙНА ШҮҮ
Ymarch diplomgui hund yuch hamaagui ugmuur bga ym bh da erunhiilugchiin bugs burning ajliigih tsohitsuulsan zailuul tiim shagnal uguh geed bga ym bh da
Aduu vheriin aris awdag Baynhongort chenj baisan 4 r angi togsoogvi hulgaich yahaaraa general boldog ym be...
Жэнко жонхууруулж байна уу.
Жаргалсайханы одоо хашиж байгаа албань бригадын генералын мест дээр байгаа шүү дээ. тэгээд ч цэргүүдийн цалинг 4 сар олгоогүй ажил гацааж байгаа эзэн нь сангийн сайд Чойжилсүрэн болохыг хөлсний бичээч нар мэдэж л байгаа даа.
Цэргийн алба хаагаагүй ерөнхийлөгч нараар ЗХЕК гэх цаасан малгай өмсөгсөнөөс цэргийн хэргийн ямар ч мэдлэг мэргэжилгүй, жалга довны сүржин генералуудыг төрүүлээд хугацаат цэргийн албыг биеэр нэг жилд хаадаг цэргийн тооноос ч олон генералуудтай болохвий дээ. Хороо цэрэг жагсааж үзээгүй хурандаанууд, дивиз бригадын жижүүрт гарч өглөөний бослого гүйлт удирдаж, рапорт өгч үзээгүй генералуудын өмнөөс их л ичих юм. Бүтээн байгуулалтанд ЗХ -г оруулан, хамтран оролцсон компани, ААН -ын нь өмнө ажлын хөлс олгохгүй нэр нүүрийг нь баруулж байх шигээ. Цэргийнхэн тангараг тушаал дор цаг нар, зүдрэлийг тоодоггүй, үүр4г биелүүлдэгийг нь л ашиглаад төмөр зам дуусахад хэдэн эвдэрхий техникийн сэгээр зэвсэглэлээ нэмээд л үлдэхээр үйл явц л харагдаж эхлэнэ бус уу?
Эрдэнэбат нь ядаж цэргийн сургуулийг нь төгсөж тогоонд чанагдсан хүн бна.харин тэр Жаргалсайхан гэгч яршиг л бна.Армид насаараа зүтгэж халуунд нь халж хүйтэнд нь хөрч орон гэрийн амьдралаа ч олигтой төвхнүүлж чадаагүй олон ЦАХчид хүртэх ёстой цол тэмдгээ авч чадахгүй тэтгэвэртээ гарч бна.Наад ар өврийн хаалгаар орсон 3 хоногийн сургалтанд суусан хүмүүсээс болж цэргийн цол шагайны хавьцаа очиж бгаа нь гутамшиг юмаа
чааваас цэргийн цол шалан дор оржээ гутамшиг
Эрдэнэбат чи амжихгүй ШДЭЭ чи олон ажилагаанд явж их мөнгө хураасан луйвардсан шдээ чамайг армийнхан ярьдаг мөнгөнд дуртай гэж чам шиг банди арай болоогүй шүү
БХЯ ЗХЖШ цол албан тушаал наймаалцсан газар болоод удаж байна дөө. Энд тэндэхийн цэргийн бус мэргэжлийн юмнууд ирчээд газрын дарга орлогч хийгээд л явах юм чаавас
Энэ Жаргалсайхан нөхөр чинь мань Сосорбарамын дүү ЖЕНКО.н хүн тэгэхээр генерал битгий хэл Маршал шаацан байж ч мэднэ шүү таминь ээ еээ бүү үзгэд гэж
80-аад онд генерал хурандаа цол өдрийн од шиг цөөхөн чанартай байлаа одоо ч хогийн хар ялаа ногоон багтгана шиг элбэг болж дээ
Үнэхээр хур ген цолтон ховорхон байсан ЦДС_нх гээд явган генерал гудманд таардаг байсан Харин албаны тушаалын цол цэргийн мөрдөстөй бүх хүнийг гутаасан Нэмэж хэлэхэд цэргийн хувцасны нэр хүнд навс унлаа
За хө нэртэйгээр нь цолыг үнэлэх хэрэгтэй. байлдагч 1 жилийн дүйцүүлэх мөнгөн төлбөр 8 сая.......бригадын генерал хэд болох вэ. Хэрүүл ам хийхгүй амар шүү дээ.
Gaihasmhig vrgeljilseer MAN
ТЭТГЭВЭРТЭЭ ГАРААД ӨМНӨ НЬ ХУРАНДАА ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН ГЭЭД НУУЦ ТУШААЛ ГАРГУУЛЖ ЦОЛ ХҮРСЭН ОЛОН ХҮН БАЙДАГ ГЭЖ СОНССОН.
Za medexgvi yumdaa ymar ch surguuliin bolovsrolgui xvnd yu ch ogood ymar ch alban tushaal deer ajilaad bga yum be de
Ерөнхий Цэргийн офицер хүн бүх л төрөлийн цэргүүдийг командлана шд яагаад юу нь болохгүй байгаан
Одоо цэрэгжилттэй бүх байгууллага л ийм болсон байхаа.Аль танилтай нь дарга болно.Яг мэргэжлээрээ ажлыг багаас нь хийсэн хүн ахих нь ховор шүүдээ.Даргатайгаа эвтэй байхгүй бол ямар нэг шалтаг гаргаад шийтгээд байна шүү дээ
Г.Равжаа мал минь мэдээлэл өгсөн тэтгэвэртээ хөөгдөж гарсан Батбаяр гэгч будлианы эзэн арын хаалганы малдаа “тэтгэвэр авах болсон нь их юм шүү” гэж дамжуулаарай. Тэтгэвэрт биш шоронд явах байсан юм.