Хорватын төвийн бүсэд 6,4 магнитудын хүчтэй газар хөдөлж, багадаа долоон хүн нас барсан ба олон арван хүн гэмтэж шархадсан тухай мэдээлжээ.
Петринжа тосгонд 12 настай охин, Глинад таван хүн, Зазина тосгонд нэг хүн сүмийн барилгын нурангинд дарагдаж амь насаа алдсан байна. Петринжа суурингийн тэн хагас нь сүйдсэн ба нурангин доороос иргэдийг аврах ажил үргэлжилж байна.
Хүчтэй газар хөдлөлт мягмар гарагт 11:19 минутын үед хөрсний гүний 10 км-т бүртгэгдсэнээс хойш цагийн дараа хоёр дахь чичирхийлэл мэдрэгджээ.
Босниа, Серби улсуудтай ойр байрладаг Хорватын нийслэл Загреб хотод газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгджээ. Петринжа хотод нөхцөл байдал хамгийн хүнд байна. Иргэд үймж хайртай дотны хүмүүсээ эрж хайсаар байгааг эх сурвалж мэдээлжээ.
20,000 оршин суугчтай тус хотод эрчим хүчний эх үүсвэр тасарсан байна. Газар хөдлөлтийн улмаас ойролцоох Сисак тосгонд иргэд гэмтэж бэртсэн тухай мэдээлжээ.
АНУ-ын Газарзүйн судалгааны газраас энэ удаагийн газар хөдлөлт нь Хорват улсад 1880-аад оноос хойш бүртгэгдээгүй хүчтэй газар хөдлөлт болсон гэж үзэж байна. 1880 онд Загребын ойролцоо ийм хэмжээтэй газар хөдөлжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.