Монгол, Хятадын иргэд нийлж мансууруулах бодис хууль бусаар олж авч борлуулахыг завдсан хэргийг НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.
Тодруулбал, Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Т.Болдбаатарын охин Б.Буянжаргал болон түүний найз У.Анхбаяр, БНХАУ-ын иргэн Нарангаова, Лай Фужун нарт прокурор Эрүүгийн хуулийн 20.7-2 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан”, 24.3-1-ийн “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалт бусаар ашигласан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн аж.
Эл дөрвөн хүнийг өнгөрсөн нэгдүгээр сард саатуулсны дараа нэр, зориулалт нь үл мэдэгдэх их хэмжээний химийн бодис гэрээс нь хураасан учраас дээрх байдлаар буруутгаж буй гэнэ. Тэдэнд холбогдох хэргийг тус шүүх өчигдөр хэлэлцэхээр товлосон байсан ч нэг шүүгдэгч нь цар тахлын улмаас хөл хорионд орсон тул хойшлуулах захирамж шүүгч гаргажээ.
Үүнээс гадна хилээр мансууруулах бодис оруулж ирсэн, хүлээн авсан, хууль сахиулах байгууллагын ажилтнуудыг эсэргүүцэн биед нь халдсан гэх хэрэгт ял шийтгүүлсэн, “Шар Энхээ” гэж хүмүүст танигдсан Э.Энхбат болон Э.Насанжаргал, Б.Цолмон, Б.Чинзориг нарт холбогдох хэргийг тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцсэн байна.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Энхбатад найм, хилээр мансууруулах бодис оруулж ирсэн, цагдаагийн ажилтныг эсэргүүцсэн Э.Насанжаргал, Б.Цолмон нарт долоо, шүүгдэгч Б.Чинзоригт дөрвөн жил хорих ял шийтгэсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж дүгнэн гомдлыг нь хэрэгсэхгүй болголоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Допинг хэрэглэсэн гээд иргэдийгшийтгээд байх юм. Допинг хэрэглэсэн бохчуудийг зарлаад л онгорох юм. Ялгаа нь юунд байдаг юм бол.
Dopin har tamhi hoeroo yalgaj Sur l daa
Ялгаа байгаа шдээ
Дэд сайдын охин буруугүй юмуу.
Шар Энхээ бол хар тамхины мафи байгуулсан байна. Устга.
Xar tamhi hergiin yaliin hemjeeg changalax xeregtei
shar enkhee gej neg ertnii buzar hulgaich yee ongroomoor um. odoo zaluuchuudiig uruu tataj bna
hun hunig tatan gj ym bdgu ym ter hun urul burui zamira yvdg ym shv dee shar enkhee bol bas hun shv dee yag cm shgl hun iim muhai comment btgi uldgd baigrai
Хятадын иргэнийг зүгээр орхичихож байгаа юм уу? Хамгийн гол этгээд нь Хятадын иргэн байх их магадлалтай юм байна. Оруулж ирсэн гэхийг бодход.., эсвэл хятад руу буцааж цааз өгмөөр юм
Shar enkheeg buh nasaarni horihgui bol MGL in zaluuchuudiig bugdiig hat tamhichin bolgoh vii dee
Хар тамхины хэргийг маш чанга шийтгэх хэрэгтэй.хэн ч байсан ялгалгүй
Уунээс ч аюултай эх орон газар нутгаа зарсан ард тумнээ елсгелен ухлийн ирмэгт авчирсан цагаан захтангуудаа 2-4 жил егчеед одоо суллаад бгааг юу гэх вэ? хар тамхины нэрээр халхчлан ес хонзон авч ямар ч гарцаагуй баримтгуйгээр муу л бол хойд айлынх мэт хунийг эрх мэдлээрээ далайлган менге нэхэж бхгуй болохоор нь олон жил егч буйг юу гэж ойлгох вэ? энэ ертенцед ингэж аашилж байсан ч хойд ертенцедедее еерсдее уунээс илуу унах болно! Та юу тарьсан туунийгээ хурааж авна! Унэн байдаг! хэн ч юу ч гэсэн хамаагуй! Унэн ялдаг! та нар их юмаараа бахархаж бичээд байгаа ч бахархал чинь хар манан болж гэр бул хойч уед чинь хурнэ гэдгээс эмээж унэн зевеер шийдвэр гаргавал та нарт сайнаар эргэдэг харагддаггуй хууль уйлчилдэг юм билээ.. хууль прокурорынхан нэр алдрын телее хайхрамжгуй байж болохгуй учир нь хуний амь амьдрал явагдаж бгаа тул ард нь нэхэл зовлон уй гашуун та нар руу хашгирч байдгийг анхаарна уу?! энэ харагддаггуй хууль хун бурт тэгш байдаг туйлын унэн бол энэ юм!