СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-12-29

Шүүхийн тухай хуулиар АН-ын бүлэг дахин гурав хоногийн завсарлага авлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдөрийн (2020.12.28) цахим хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. 

Гэвч Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өмнө нь авсан завсарлагын хугацааг дахин гурав хоногоор сунгах горимын санал гаргав. Өмнө нь тус бүлгээс тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан ч Байнгын хорооны дарга хуульд заасан эрхийн дагуу гурав хоногийн завсарлага өгсөн аж. 

Тэрбээр "Шинэ оны өмнө цаашлаад цар тахалтай холбоотой хөл хорионы үеэр ийм чухал хуулийн төслийг хэлэлцэх нь зохимжгүй. Мөн Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл дээр Улсын Их Хурлын гишүүд, Ажлын хэсэг нэлээдгүй сайн ажиллаж 39 зүйл, 223 хэсэг заалтыг өөрчилж, 100 гаруй хэсэг, заалтыг шинээр нэмэх, зарчмын зөрүүтэй 70 гаруй саналын томьёолол бэлтгэсэн байна.

Гэхдээ УИХ хуулийн төсөл дээр дахин сайн ажиллаж, нягтлах шаардлагатай гэж Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг үзсэн" гэлээ.

Байнгын хорооны дарга С.Бямбацогт "Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг 2020 оны 04 дүгээр сард шийдсэн. Ажлын болон дэд ажлын хэсэг өргөн бүрэлдэхүүнтэйгээр маш сайн ажилласан. АН-ын завсарлага, болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас болоод уг хуулийн төслийн хэлэлцүүлэг сар гаруй хугацаагаар саатаж байна. Иймд хуулийн төслийг оны дараа хэлэлцэх АН-ын бүлгийн саналыг хүлээн авья" гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Эмүү
4 жилийн өмнө
66.181.161.82

Ажлын садаанууд наад Ганбат чинь эрдэнэ туваан 2оосоо долоон дор

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.