СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-29

Энэ долоо хоногт Монголчууд дөрвөн өдөр амарна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Энэ долоо хоногт Монголчууд дөрвөн өдөр амрах нь. Учир нь мягмар гараг буюу өнөөдөр бүх нийтээр амрах өдөр. Уг өдрийг 2011 онд Монгол Улсын Их хурлаас хуульчлан баталж "Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдөр" болгон тунхаглан зарласан билээ.

Маргааш нөгөөдөр буюу 30,31-ны өдрүүдэд ажлын өдөр таарч буй. Нэгдүгээр сарын 01-ны өдөр буюу баасан гарагт бүх нийтээр амарна. Харин ажлын өдрүүдэд тооцогддог нэгдүгээр сарын 02,03-ны өдрүүд хагас бүтэн сайн таарч байгаа тул мөн л амарна. 

Дашрамд сонирхуулахад Монголчууд жилийн 10-13 өдөрт бүх нийтээр амрах, баяр тэмдэглэхээр хуульчилсан байдаг аж. 

НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ

4 дүгээр зүйл.Нийтээр тэмдэглэх баярын өдөр

4.1.Нийтээр тэмдэглэх баярын өдөр:

4.1.1.Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15;

4.1.3.Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3;

4.1.4.Шинэ жил: 1 дүгээр сарын 1;

4.1.5.Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 8;

4.1.6.Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1.

4.1.7.Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29.

4.1.8.Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1.

4.1.9.Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26.

4.1.10.Бурхан багшийн Их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.