Улсын онцгой комиссоос чиглэл болгосны дагуу Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, Эрээн- Замын үүдийн боомтод төвлөрөөд буй ачаа, тээвэрт зохицуулалт хийж, ачааг солилцон тээвэрлэлт хэвийн болж эхэлжээ.
2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Замын-Үүд боомтоор 142 автомашины ачааг солилцсон бол өнөөдөр мөн 140 автомашины ачааг солилцсон байна.
Үүнд:
- Экспортын 10,
- Хувиараа хүсэлт гаргасан 31,
- Хүнс ногооны 9,
- Нүүрсний 4,
- Ачааны 16 машиныг тус тус гарах чиглэлд шалган нэвтрүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.