СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Япон улс өнөөдрөөс гадны зорчигчид хүлээж авахгүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Япон улсад коронавируст цар тахлын шинэ хувилбараар халдварласан тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан даваа гарагаас эхлэн нэгдүгээр сарын дуустал хилээ хааж, гадны иргэдийг хүлээж авахгүй болсныг Гадаад хэргийн яамнаас өнгөрсөн амралтын өдөр мэдээлжээ.

Өнгөрсөн хугацаанд Япон улс өөрийн орны болон гадны иргэдийг хилээр нэвтрүүлж байсан ч 14 хоногийн хугацаанд тусгаарлах шаардлага тавьж байсан юм.

. Энэ нь коронавирусийн бусад тохиолдлуудаас 70 хувиар хурдан тархах чадамжтай гэдгийг эрдэмтэд нотолсон.

Дээрх хоёр тохиолдлоос өмнө өнгөрсөн баасан гарагт Японы олон улсын нисэх буудалд Британиас ирсэн таван зорчигчоос коронавирусийн шинэ хувилбар тохиолдол илрээд байсан юм.

Мутацид орсон коронавирусийн хувилбар Их Британид анх илэрч, өргөн хүрээг хамран хурдацтай тархсаны дараа 40 гаруй орон Их Британиас зорчигч хүлээж авахаас татгалзаад байна. Зарим улс орнууд Их Британиас гадна халдварын мутацид орсон хувилбар тархаж эхэлсэн бусад улс орнуудын өмнө хилээ хаасаар байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.