СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-28

LIVE: БЗД-ийн 16-р хорооны зургаан байрнаас халдвар илэрсэн тул тусгаарлажээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Баянзүрх нэгдсэн эмнэлэгт коронавируст “Ковид-19” халдварын голомт үүссэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос тус дүүрэгт 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 30-ны өдрийг дуустал 70.000-80.000 иргэнийг ПГУ /PCR/-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр шийдвэрлэсэн.

БЗД-ийн 16-р хорооны засаг дарга С.Ганчимэг: Манай хороо 6089 өрхтэй. Өрх бүрийн гишүүдийг хамруулах ажлыг хорооны Засаг дарга хариуцаж байгаа. Иргэдийн хувьд зарим нь олон нийтийн газраар яваагүй тулд шинжилгээ өгөхгүй. Шинжилгээ өгөх цэгээс халдвар авах тул очихгүй зэрэг хариулт өгч байна..

Гурван хоногийн өмнө 44 сургууль дээр шинжилгээ өгсөн 507 иргэний шинжилгээний бар код устаж, иргэдээс дахин шинжилгээ авч байгаад иргэд гомдолтой байна. Энэ мэт иргэдийг хохироосон үйлдэлд хэн ч хариуцлага хүлээхгүй байгаад иргэд бухимдалтай байна.

Шинжилгээ өгсөн иргэн: Миний хувьд 44 сургууль дээр шинжилгээ өгөөд маргааш нь дахин намайг шинжилгээ өг хэмээн ХӨСҮТ-өөс утасдсан. Шинжилгээ өгөхөөр очих үед дотоод зохион байгуулалт тиймхэн санагдсан. . Дахин очиж шинжилгээ өгөөд сөрөг гарсан. Халдвар тархахаас сэргийлж, шинжилгээ авч байгаа нь зөв. Гэхдээ зохион байгуулалт дээрээ цаашид анхаарч ажилламаар байна.

Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны зургаан байрны иргэдээс коронавирусийн болон сэжигтэй тохиолдол илэрсэн. Ингээд дээрх зургаан байрны иргэд тусгаарлалтад байгаа юм.

Энэ сарын 27-нд “Гэгээ 39” байрны гурван ам бүлийн шинжилгээ сэжигтэй гарсан тул тус байрыг тусгаарлаад байна. Тусгаарлалтад байгаа оршин суугчдын хувьд нийгмийн маш олон асуудал гарч байна. Заримд нь үнэндээ хариулж чадахгүй тохиолдол гардаг. УОК, НОК-оос тусгаарлалтад байгаа иргэдийн асуудалд бүрэн дүүрэн хариулт өгөхгүй байна.

“Гэгээ 39” байрны оршин суугч: Өчигдөр хорооноос ярьж, хүнсний нөөц асуусан. Оршин суугчдад тодорхой мэдээлэл өгөхгүй байна. . Ер нь айл өрхүүдэд юу болж байгаа талаарх мэдээлэл өгмөөр байна.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.119

Бүгдий нь хориод байх нь буруу

Зочин
3 жилийн өмнө
66.181.176.36

Одоо хөсүт ийнхэн ч залхаж байгаа байхдаа. Хүмүүс минь өөрсдийгөө л хамгаал. Өөр сонголт байхгүй.

...
3 жилийн өмнө
66.181.178.124

Urid ni urh burees shinjilgee ug gehed ni har huitend mash urt ochert zogsoj bj hariutslagataigaar ugsun. hariu ni odoo boltol bgui. zohion bguulalt mash, bur mash muu bsan. heden manarsan l humuus. mergejliin bish oyutnuud bsan uu yasan. ene ajlaa jaahan hariutslagatai bolgomoor bn aa.

Зочин
3 жилийн өмнө
64.119.24.60

Бзд т аль хэддүгээр байранд сэжиг гарсан талаар тодорхой бичээ одоо баяр болох гэж байхад хүмүүсийн хөл тасрана даа 16 р хорооны удирдлагууд минь би бас энэ хороонд амьдардаг

Зочин
3 жилийн өмнө
64.119.24.60

Зөвхөн хорооны групд бичиж болно биз дээ бусад хороо бичээд л байх юм

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.