СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-12-28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн оффшор дахь хөрөнгө олон улсад шуугиан тарив

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

АНУ-д төвтэй, гадаадын бодлогын талаар мэдээлдэг, хараат бус вэбсайт болох "International Policy Digest"-ийн бэлтгэсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Халтмаагийн Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд орон нутгийн авлига болон тус улсын элитүүдийн оффшор бүс буюу “татварын диваажин” дахь хөрөнгийг цэвэрлэх зорилгод чухал ач холбогдлыг өгдөг.

Х.Баттулгын сонгуулийн кампанит ажлын гол зарчим нь Ерөнхийлөгч болмогцоо ийм төрлийн гэмт хэрэгт буруутай этгээдүүдийг шийтгэн, оффшор бүсэд хадгалагдаж байгаа хөрөнгө, хөрөнгө оруулалтыг буцааж авахын тулд түргэн бөгөөд шийдвэртэй хөдлөх явдал байсан.

Гэвч 2017 онд Ерөнхийлөгч болсноосоо хойш тэрээр үүнийг хэрэгжүүлэхийн тулд дорвитой зүйл хийгээгүй. Тэгвэл юм.

Монгол Улс 2017 оны дөрөвдүгээр сард Хувийн ашиг сонирхлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, төрийн албан хаагчид болон тэдний ойрын хамаатан садан, хамаарал бүхий хүмүүсийг оффшор бүсэд өмч хөрөнгө, компани эзэмшихийг хатуу хориглосон. Энэ хуулийг зөрчсөн этгээд албан тушаалаа алдах шийтгэлтэй. Мөн уг хуулийн дагуу Сингапур улс бол ийм оффшор бүс.

Тэгвэл Сингапурт бүртгэлтэй "Женко Холдинг" компанийн 50 хувийг Х.Баттулга өөрийн охин Намуунаар дамжуулан эзэмшдэг бол үлдсэн 50 хувийг нь Х.Баттулгын хөрөнгө оруулалтын менежер Билли Лим өөрийн хүү Деннисээр дамжуулан эзэмшдэг болох нь ил болжээ. Баттулгын Намуун, Деннис Лим нар нь тус компанийн захирлууд юм.

Сингапурын баримт бичгүүдээс харахад Х.Баттулга 2007 он хүртэл “Женко Холдинг” компанид удирдах албан тушаал хашиж байсан байна. Тухайн үед тэрээр УИХ-ын гишүүн байсан бөгөөд ямар нэгэн бизнесийн үйл ажиллагаа эрхэлж, ялангуяа оффшорт байрлах компанийн захирлаар ажиллах ёсгүй байв.

Тэрээр “Женко Холдинг”-ийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд сүүлд өөрийн хувьцаагаа охиндоо шилжүүлжээ. Сингапур баримт бичгийн дагуу бол “Женко Холдинг” компанийг нэг сая ам.долларын хувь нийлүүлсэн хөрөнгөөр байгуулсан байна. Тус компани нь олон төрлийн барааны бөөний худалдаа эрхэлдэг гэж бүртгэгдсэн бөгөөд үүний дотор цахилгаан барааны эд анги ч ордог аж.

Монголд Х.Баттулга өндөр амжилтад хүрсэн бизнесмен, хүчирхэг эр гэдгээрээ нэр хүндтэй. Самбо бөхийн аварга тэрээр хатуу ширүүн эр хүний дүр төрхдөө дуртай бөгөөд бүрх малгай өмсөн, өөрийн дуртай “Загалмайлсан эцэг” киноны Корлеонегийн гэр бүлийн халхавч компани “Женко”-гийн нэрээр өөрийн компаниа нэрлэсэн.

“Женко” компани төрийн өмчийг хувьчлах ажлын хүрээнд өсөн дэвжиж, зочид буудал, хүнсний үйлдвэрүүдтэй болсон билээ. Дараагаар нь тус компани такси үйлчилгээ, жижиглэнгийн худалдаа, хонжворт сугалаа, шөнийн клуб, ресторан зэрэг салбарт хөл тавьсан юм.

Х.Баттулга Монгол Улсад “Камекс” нэртэй өөр нэгэн компани байгуулж, охин компаниуд нь нүүрс, алт, зэсийн 17 үнэт лицензийг авсан. Тэрээр “Камекс”-ийн 90 хувийг өөрөө эзэмшиж байсан бол “Ард Батсүх” нэрээрээ олонд танигдсан Ядамсүрэнгийн Батсүх үлдсэн 10 хувийг нь эзэмшдэг байж. Тэгвэл Х.Баттулга 2007 онд өөрийн эзэмшлийн хувьцаагаа охин Б.Намуун, төрсөн эгч Халтмаагийн Цэндсүрэн нарт шилжүүлсэн байна.

Энэ бүх мэдээлэл Монголын олон нийтэд зарлагдаж байсан. Гэвч өнөөг хүртэл ил болоогүй байсан зүйл бол “Камекс” компанийн өмчлөл удалгүй Сингапурт бүртгэлтэй өөр нэгэн “Камекс” компанид шилжсэн явдал байв. Энэхүү “Камекс” компани “Женко Холдинг”-оос оффис түрээслэн, Сингапур дахь нэг хаягаас үйл ажиллагаа явуулдаг.

Сингапурын “Камекс” компанийг оффшор бүсийн өөр нэг диваажин болох Британийн Виржинийн арлуудад байрладаг “Well Delight” нэртэй компани эзэмшдэг байна. Харин “Well Delight” нь мөн Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй “Best State” ба “Sino Access” гэсэн хоёр ч компанид харьяалагддаг аж. Эдгээр компаниудын хувьцаа эзэмшигчид бол Х.Баттулгын Ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан “Жүдогийн холбоо”-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Машбатын Бөхбат, “Ард Батсүх” болон Билли Лимийн охин Хуй Шин Лим Селестина нар юм. Уг хоёр толгой оффшор компанийг дараа нь мөн л Британийн Виржинийн арлуудад байрладаг “Brave Lion” нэртэй компанид зарсан байдаг. Энэхүү оффшор сүлжээний зорилго нь тодорхойгүй хэдий ч аливаа компанийн мэдээлэлд нэвтрэхийг улам хүндрүүлж, жинхэнэ эзэмшигч нь хэн болохыг нуухад өргөн хэрэглэгддэг гэдэг нь тодорхой.

Х.Баттулга 2010 онд Монгол дахь Төгрөг нуурын нүүрсний ордыг Кайманы арлуудад бүртгэлтэй, хятад эзэмшилтэй “Ming Shin Waterworks Holdings Limited” компанид 250 сая ам.доллароор худалдсан гэж Хонконгийн хөрөнгийн биржээс мэдээлсэн. “Ming Shin”-ий ард хэн байгаа вэ?

Сингапур улсад Х.Баттулгын өмчит компани оршин тогтнож байгаа нь Монголд асуултуудыг дэгдээн, нэлээд уур уцаарыг төрүүлэх нь дамжиггүй. Үүний зэрэгцээ тэрээр тус улсын байгалийн баялгийн нэгийг зарж олсон 250 сая ам.долларын хүрэх газрын талаар хэчнээн их магадлан шалгалт хийснээ дэлгэхийг хүсэж магадгүй юм.

Эх сурвалж: International Policy Digest

Сурталчилгаа


Сэтгэгдэл (49)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

боль та нар
3 жилийн өмнө
66.181.161.40

наад хүн чинь тийм хэмжээний мөнгө байлгүй яадаг юм бэ? насаараа бизнэс хийсэн хүн! насаараа нэг ч бизнэс хийж үзээгүй хүн хадгаламжиндаа ллон тэрбумтай улс төртйн өндөр албан тушаал хашиж бгаа энэ зохистой юу тэгээд. Баттулга бол яааахвэээ нааад хүн чинь энэ улс төрд орохоосоо өмнө бизнэсийн бүх салбарт явсан хүн

Зочин
3 жилийн өмнө
64.119.18.250

Joobgoinii us n uu chi?kkk

Зочин
3 жилийн өмнө
59.153.112.223

Ерөнхийлөгч болмооргүй хүн байж

Иргэн
3 жилийн өмнө
103.212.116.37

Ерөнхийлөгч болхооргүй л бж дее !!! Хөрөнгөө идээд, хөеө гөө зузаалаад хэвтэж бсн бол С. Баяр маяр шигээ тэгсхийгээд явчих бж !!!!???? Хуулгүй Монголд хулгайч нар л баян , тарган амьдарч , баян чинээлэгээрээ гайхагдаж бдг цаг үед базаахгүй юм дуулдаж бн даа !!!???

Buzar
3 жилийн өмнө
66.181.181.71

Buzar hulgaich Battulga

Zochin
3 жилийн өмнө
202.126.90.77

Chini yug hulgailsiin be.uuriinhuu bizneseer udii zeregtei yawj bga hvn.mash amjilttai yawaa biznesmen.getel yamarch biznesgvi terbumtangudig yaah we.ergvv atsaa.

burmaa
3 жилийн өмнө
122.201.24.45

yadiin bjil baig ldee eronhiilogch hiij bgam chin edii hemjeni yum bh shdee haha

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.6

Uuruu offshoroo oruulj irj ur daraasai

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.34

Өөрийнхөө оффшорыг оруулж ирж өрөө дарах нь шударга үнэнд нийцнэ.

Зочи
3 жилийн өмнө
66.181.161.35

Монгол ялна аа ха ха ха

Зочи
3 жилийн өмнө
66.181.161.35

Монгол ялна аа ха ха ха

Мөнхбаясгалан
3 жилийн өмнө
66.181.188.49

Тайлбар хийгээчээ Жэнко малаа

kkk
3 жилийн өмнө
192.82.76.237

offshore temtsej baigaa hun dee huuu, aii huu zee huu gej

Зз
3 жилийн өмнө
202.126.88.71

МАНАН Женког унгах үйл ажиллагаагаа идэвхижүүлж эхэллээ .

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.53

Ta nar yr n garsan hvn bolgoniin muulaal bhii tiim l ih sn yum bol oorsdoo ter uls tordoo orood ywaach gazar nutgaa zarku bhiig n hariildaa tsaga tulwal bvgd l tegiishde bvgd mongonii toloo bvgd shal hudlaa 2 nvvr gargasan yumnuud

Зз
3 жилийн өмнө
202.126.88.71

МАНАН Женког унгах үйл ажиллагаагаа идэвхижүүлж эхэллээ .

Зз
3 жилийн өмнө
202.126.88.71

МАНАН Женког унгах үйл ажиллагаагаа идэвхижүүлж эхэллээ .

Батбаяр
3 жилийн өмнө
202.9.41.20

Эх сурвалжаас үзэхэд эвгүй л юм байна

баяка
3 жилийн өмнө
103.57.94.172

энэ дэлхий дээр женко нэртэй хэдэн зуун компани байдаг. бүгдийг нь Баттулгынх болгоод бичээд байвал хэн ч чадна даа ккк

Zochin
3 жилийн өмнө
202.9.40.33

Hvniig medehgvi baij bvv hudal yritsgaa hvmvvsee.?

Иргэн
3 жилийн өмнө
66.181.161.97

ха ха хэн нэгний захиалга

Зочин
3 жилийн өмнө
192.82.85.202

Тийм байна даа

Zochin
3 жилийн өмнө
202.9.40.190

Shudarga bailda Battulga a uur hvmvvsiig bol chi shuud shoron ybuulj baigaa bizde

иргэн
3 жилийн өмнө
64.119.19.150

Ширэн нүүртэй юмаа

zochin
3 жилийн өмнө
202.126.89.198

Женко Баттулга бол маш муу санаатай хөгийн хулгайч тэр ерөнхийлөгч болоогүй бол шоронд шууд орох байсан тул сонгуульд маш эртнээс бэлтгэн маш их мөнгө зарцуулсан.Тэр одоо насаараа ерөнхийлөгч хийхгүй шудрага шүүхийн өмнө очих нь цаг хугацааны л асуудал

Зочин
3 жилийн өмнө
192.82.83.238

Хятадуудад төгрөг нуур нүүрсний ордоо зарсан гэнэ үү? Үнэн бол нээрээ гамшиг шүү. Сэжгийн юм бэ?

МУ-ыг самрах нь
3 жилийн өмнө
66.181.188.133

Гадаадынханы гар хөл болсон этгээдүүд Му-ыг минь самарчих бий дээ.Муу ч сайн ч МУ- тусгаар улс Ерөнийлөгчөө хүндлэж хайрлаж байж гэмээнэ улсын маань нэр хүнд өсөх учиртай

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.20

Баттулга бол хууль ёсны үйл ажиллагааг явуулна гэж байхгүй ээ. Өөрийнх нь босгосон болгон дандаа луйврын, хулгайн, хуулийг зөрчин байж бий болгосон байгаа нь ойлгомжтой ш дээ. Энэ хүн түмний төлөө, төр улсынхаа төлөө явах хүн бишээ. Иймд ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлэхгүйгээр ажлаас нь чөлөөлөгдөнгүүт нь барьж аваад шалгаж, үйлдсэн хэрэгт нь ял үүрүүлэх хэрэгтэй. Наад хүн чинь одоо ямарч аргаар хамаагүй ерөнхийлөгч болоод өөрийхөө хийсэн уурхайнуудыг дарах, өөрийнх нь эсрэг дуугарсан бүхнийг шоронд хийх зорилго өвөртөлж байгаа нь ойлгомжтой шүү дээ.

Zochin
3 жилийн өмнө
66.181.161.15

Asar ih mungu erh medeltei jenko battulga ajnai baterdene gesen erhmuudiig shalgah zorigtoi turiin baiguullaga hergiig ni ilchleed uguh huvi hun baidaggui yum bna ednii esreg yum hellee margaash ni ymar hamaagui hiigeegui heregt holbogduulaad hulsnii bicheechuudeer nuduuleed honi bolgodog baihgui yu odoo 21 onii erunhiilugch hen bolj shuuhee yaj shinchlehees l buh yum shaltgaalna AN s erunhiilugch garval ergeel hongil manan hulgaichuuddaa darluulaal duusna

zochin
3 жилийн өмнө
202.126.90.114

hudal shaah yumaa zail

burhan
3 жилийн өмнө
66.181.161.108

Сүү Батболдын явуулга уу..

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.71

Одоо яалт ч гүй шалган тогтоох хэрэгтэй биш үү АТГ ын Баярхүү комиссар нэг юм хэлнэ байга

zochin
3 жилийн өмнө
139.218.63.183

shalgadag gazaruudn uneheer juldaj bna elbegeeg bhad shalgaad bdag bsan ene nuhriig uneheer shalgahchgui bna udahgui eeljn irnee

Зочин
3 жилийн өмнө
103.10.23.177

Женко сингапурын хужааг тэр бумтан болгоод монголын баялага,газар өгөөд өөрөө тэрбумтан болсон юм байна.

Зочин
3 жилийн өмнө
103.229.121.128

Мэдээллийнхээ холбоосыг тавьчихгүй дээ. Орж харахгүй юу. Үнэн худал нь мэдэгдэхгүй юм.

Зочин
3 жилийн өмнө
192.82.85.202

худлаа

Зочин
3 жилийн өмнө
122.201.22.109

Гадны тэр байгууллагын баримт гээл баахан худал зохиолуудаа бичдэг болж сү батболд хүүк эбэ нар

Зочин
3 жилийн өмнө
192.82.89.202

Буруу замын офшортой байсан бол аль болох чимээгүй суух байсан байх! Өөртөө дайсагнах олон луйварчидыг оролдохгүй байсан гэж бодоод үзхээр гүтгэлэг их байна гэж харж байна шү!

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.232

Шалгадаг газар,шүүгч прокурорууд нь өөрийнх нь суганы үснүүд болохоор чадахгүй байгаа байх даа

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.107

Дэлхийн шившиг

БАТСУУРЬ
3 жилийн өмнө
66.181.161.2

БАТТУЛГА УЛС ТӨРИЙГ ОЙЛГОХ ЧАДВАР БАЙХГҮЙ? БАЙГАЛИЙН БАЯЛАГААС АРД ТҮМЭН БҮГД ХҮРТЭХ ЁСТОЙ МӨНГӨӨР ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ТЭГЭЛСЭН ШҮҮ ДЭЭ? ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ АРД ТҮМЭН ТЭГЭЛСЭН ШҮҮ ДЭЭ? БИЗНЕСМЭН ХҮН БИЗНЕС УХААНААР АРД ТҮМНИЙГ УДИРДАХГҮЙ ШҮҮ ДЭЭ?

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.10

Авилгыг хамгийн хатуу хоридог Улсд опшоор данс байх уу!!! Ха ха ха

Зочин
3 жилийн өмнө
64.119.19.161

энэ хүн хийсэн юмтай хэлэх үгтэй байх шүү энэ хулгайч нар шиг ширээний араас цагаан цамц зангиа зүүж худлаа хааж байгаагүй байх шүү

ХӨХЧҮҮ
3 жилийн өмнө
202.126.89.202

Үнэн юмуу даа! ГАДААДЫН МАФИУЛАЙ НИЙЛЖ МОНГОЛ ЭЛЭГ НЭГТНЭЭ НАМНАХ ГЭЖ БАЙГАА БОЛ ХӨЛ ЧИНЬ УЯГДАЖ ХОШУУ ЧИНЬ ЦАРЦАХ БАЙЛГҮЙ!! ИТГЭХГҮЙ БАЙНА.Улаан нохойнууд чинь энэ улс орныг юу л болгох гээд байна даа!!

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.100

Гүй нээрээ харлуулах гэж ядцан юм бэ?! Сүрэг энхийн цагаан тагтаанууд ( МАН), ганц хар хэрээтэй үзээд байгаа юм биз дээ!!!

Zochin
3 жилийн өмнө
66.181.161.23

Shalgah yostoi humuus chini ene hund bubuuduultsiim chini yaj shalgahiin harin shine erunhiilugch AN s l uur gazraas garaad irdeg buyn baival ene hun chini suulchiin bandgaa hurtel shalguulna busdaar bol odoogiihoosoo huchtei hulgaich bolno

User
3 жилийн өмнө
192.82.73.254

Offshor gdeg chin gadna tald bgaa l mungu gsen utgatai bz dee. Huuli husaar offshort bfaa munguu notolj chadwal ene gemt hereg bish notolj chadahgui bol uur hereg bz dee. Uuniig yalgaj salgadag bh heregtei

Зочин
3 жилийн өмнө
202.126.90.28

Hulgaichiig mongolchuud hezee hoinon medeh yumdaa Bayanhongoriin AN namiihan gej hulihduulj hanahgvi heden ork malnuud bhiimaa 1996ond Elbegdorjiig songoj hulihduulj UIH iin gishvvn bolgoj bsan ,2004 ond molekul Batbayariig songoj hulhiduulj bsan,2004 ond hulgaich Jenkog songoj hulhiduulj bsan Bayanhongort yuch hiigeehvi 2 shine sum gej baahan mongo idsen odoog hvrtel ulsiin komiss hvleej avaagvi bgaa,bidon Ganbaa, hyatadiin bogs Adyasvren gej mal songoson bj bgaa tsarain ene hvnee buruu songosoniin baigal hvrtel helgeneed gan,zud hiij bna

Овгон
3 жилийн өмнө
188.242.45.204

Харинч монгонд цадсан унэнг монго дийлэхгуй цаг ирэх болно гэж ярьж байгаа хун ходолмор холсоо унэлж байгаа юм биш уу?Зугээр л ширээний араас тэр бумтан болоод байхад нялхаасаа ходолморлож ирсэн хун монгоний шуналтан биш ходолмор холсний унэ цэн мэддэг бусдад тусалдаг хэнтэйч зов харицдаг унэнг нуурэнд нь хэлдэг боддог жишээ!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.