СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-12-28

Хүн амын дунд коронавирусийн тандалтын шинжилгээг өнөөдрөөс хийж эхэлж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа томуугийн тандалтаар дамжуулан хүн амын дунд коронавирусийн тандалт хийж буйг хэллээ.

Тэрбээр ". ӨЭМТ, дүүргийн эмнэлэг болон нарийн мэргэжсэн эмнэлгүүдэд шинжилгээ авах цэг ажиллаж байсан бол өнөөдрөөс өргөтгөн явуулын 100 гаруй цэгээр дамжуулан томуу, томуу төст өвчлөлд өртсөн эрсдэлт бүлгийнхэн болон олон хүн ажилладаг ААН, худалдааны төв, нийтийн тээвэр, тохижилт үйлчилгээний газар, асрамжийн төв, эмнэлэг, эмийн сангуудаар өргөжүүлсэн тандалт судалгаа хийнэ.

Энэ нь амьсгалын замын халдвартай иргэдээс коронавирус шинжилгээ авах буюу эрт илрүүлгийг хийхийн тулд тандалтын сорьц цуглуулж эхэлж буй юм. Тандалтын 100 гаруй байгууллагаас 3-30 мянган сорьцыг долоо хоногт хийнэ.

Гэхдээ өөрийгөө халдварт өртсөн байж болзошгүй гэж үзсэн иргэд шинжилгээ өгөх нь зүйтэй. ДЭМБ-ын удирдамжид хоёрдогч хавьтлыг шинжил гэсэн заалт байхгүй ч бид шинжилгээнд хамруулж байна. . Энэ мэтээр улс орныхоо онцлогт тохируулан тандалт шинжилгээг өргөн хүрээнд зохион байгуулж байна" гэлээ.

Улаанбаатар хотод БЗД-ийн эмнэлэг, ХСҮТ, Цэргийн төв эмэнэлэг гэсэн гурван том голомт байна. Эдгээрт эрүүл мэндийн байгууллагын халдварын хамгааллын журмын дагуу байнгын халдваргүйтгэл хийж буйг мөн онцоллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.