Өнгөрч буй 2020 онд дэлхийд тохиолдсон цаг уурын хямрал 150 тэрбум ам.долларын гарз хохирол учруулсан болохыг Кристиан Эйд хандивын байгууллага судалжээ.
Мөн тус сайн дурын байгууллага хамгийн их гарз хохирол учруулсан 10 байгалийн гамшгийг жагсаасан байна. Ингэхэд Азид зургаа нь бүртгэгдсэн ба Энэтхэг, Хятадад тохиосон үер 40 тэрбум гаруй ам.долларын гарз учруулжээ. Харин АНУ-ыг дайран өнгөрсөн Атлантын далайн хар салхи, ойн түймэр 60 тэрбум ам.долларын алдагдал учруулсан байна.
Өнгөрч буй онд хамгийн их гарз дагуулсан байгалийн 10 гамшиг 3,500 гаруй хүний аминд хүрч, 13,5 сая гаруй иргэн дүрвэжээ.
Дэлхийн орлого багатай ядуу буурай улсад цаг агаараас үүдэлтэй эдийн засгийн хохирол 4 хувьтай байгаа бол орлого сайтай чинээлэг улс орнуудад эдийн засгийн алдагдал 60 хувийг эзэлж байгааг Lancet сэтгүүл танилцуулсан. Энэ нь үнэн хэрэгтээ даатгалын мэдээлэлд үндэслэсэн судалгаа тул даатгуулаагүй олон мянган иргэнд учирсан гарз хохирлын тоо баримт дээрх мэдэгдэж байгаагаас ч их гэдгийг харуулж байна.
Эх сурвалж: The Guardian, CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.