СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Нийгэм | 2020-12-28

“Хотынхондоо тусалъя” аяны хүрээнд зорилтод бүлгийн 15000 өрхөд хандив өгнө

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Ардчилсан намаас санаачлан хэрэгжүүлж буй “Хотынхондоо тусалъя” аяны эхний үе шат эхэлжээ. Эхний ээлжид эдгээр хандивын мөнгөөр үндэсний үйлдвэрүүдээ дэмжин есөн үйлдвэрээс худалдан авалт хийж, зорилтод бүлгийн 15000 өрхөд өгөх хандивын бэлгийн багцууд бэлэн болж, өнөөдрөөс эздэдээ хүрч эхэллээ.

Тус бэлгийн багцад сүү, аарц, витамин, хиам, салат,  ундаа, бялуу, шампаньск зэргээс бүрдсэн байна. Энэ удаагийн хандивын бэлгийг есөн дүүргийн хүн амд харьцуулан хуваан олгож буй бөгөөд тухайн дүүргийн Ардчилсан намаас зорилтод бүлгийн айл өрхүүдэд хүргэх ажиллагааг зохион байгуулах юм.

Айл өрхүүдэд хүргэх арчидсан намын гишүүд тусгайлан /ковид-19/-ийн шинжилгээ хийлгэж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин айл өрхөд хүргэж өгөх юм.

Түүний дараа хотод махны үйлдвэрт бэлтгэн ариутгаж, таван килограммаар тусгайлан савлан Улаанбаатар хотын зорилтот айл өрхүүдэд хүргэх юм. Зорилтод бүлэг гэдэгт юун түрүүнд цар тахлын халдварын голомтод ажиллаж буй эмнэлэг, цагдаа, онцгой байдлын ажилчид болон ажил орлогогүй байгаа айл өрхүүдэд хүргэхээр төлөвлөжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.