СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-12-28

LIVE: Улаанбаатар хотод Ковид-19 халдварын 16 тохиолдол бүртгэгдэж, нийт 346 боллоо

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

"Баянзүрх эмнэлэг"-ийн голомттой холбоотой 10, Цэргийн төв эмнэлгийн эмч, ажилтан зургаан хүнээс халдвар илэрлээ. 2020 оны 12-р сарын 28-ны байдлаар, нийт 8894 хүний сорьцод шинжилгээ хийхэд 16 хүнд коронавируст “Ковид-19” халдвар илэрлээ.
Тухайлбал,
Монгол Улсын хэмжээнд коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 1137 боллоо.
Нийслэл хот болон зургаан аймагт голомтлон гарсан халдварын тохиолдол 666, гаднаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол 394 байна.

 МОНГОЛ УЛС ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:
 • Улаанбаатар -346
 • Сэлэнгэ -217
• Дархан-Уул -45
• Дорноговь -32
• Орхон -25
• Говьсүмбэр -4
• Архангай -3

 УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:
• Баянгол дүүрэг -43
• Баянзүрх дүүрэг -191
• Чингэлтэй дүүрэг -18

• Сүхбаатар дүүрэг -28
• Сонгинохайрхан дүүрэг -31
• Хан-Уул дүүрэг -27

 • Багануур дүүрэг -1
 • Налайх дүүрэг -1

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ХУД-ийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 416 хүн эмчилгээ, шинжилгээ, хяналт, ажиглалтад хамрагдаж байна. Биеийн байдал маш хүнд 2, хүнд 8, хүндэвтэр 56, хөнгөн 350 хүн байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.