СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Долоон настай хүү дүүгээ аврахаар шатаж буй байшин руу оржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Эли долоохон настай боловч шатаж буй гэрээсээ охин дүүгээ аврахын тулд өрөөнийх нь цонхоор оржээ. Энэ үйл явдал гурван долоо хоногийн өмнө Теннессигийн Нью Тэйзвелл хотод болсон байна.

Крис, Николь Дэвидсон нар гурван хүүхдэдээ оройны хоолыг нь идүүлчихээд 20 цаг 30 минутын унтуулахаар оронд нь оруулжээ. Үүнээс хойш хэдхэн цагийн дараа Николийг сэрэхэд хаа нэгтээгээс утаа үнэртэж эхэлжээ. Удалгүй хаа сайгүй гал асч, байшин шатсан байна.

Энэ үед ердөө ой 10 сартай бяцхан Эрин Дэвидсон өрөөндөө түгжигджээ. Эцэг эх нь бяцхан Эриний хоёр ойтой ах Элижа, долоон настай ах Эли хоёрыг нь аврах боломжтой байв. Тэд өмнө нь гал сөнөөгчид байсан ч цар тахлын үеийн хямралаас болж ажлаа алджээ. Эринийг аврах гэсэн боловч өрөөг нь тойроод битүү гал асч байв.  

Бяцхан Эринийг аврахын тулд цонхоор орохоос өөр арга байсангүй. Гэсэн ч насанд хүрсэн хүн авирч чадахааргүй тул долоон настай ах нь цонхоор оржээ. Тэр дүүгээ орноос нь авч эргэн цонхоор гарч ирсэн байна. Эли “би энийг хийж чадахгүй байх гэж бодож, айж байсан ч дүүгээ үхүүлэхийг хүсээгүй” гэжээ. Гал сөнөөгчдийг ирэхэд байшин бүхэлдээ юу ч үлдэлгүй үнс нурам болсон байв.

Дэвидсоны гэр бүл өнгөрсөн хугацаанд нийт 34 хүүхэд үрчлэн, асран хамгаалжээ. Эрин, Элижа, Эли нар тэднийд ирээд жилийн хугацаа өнгөрсөн байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.21.109.53

Ymar utgagvi yum bichsen yum be arai arai yj setgeelch bolson yum be

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.