Өмнөд Солонгос улс ирэх оны хоёрдугаар сараас эхлэн эмнэлгийн ажилчид болон ахмад настнуудад коронавирусийн эсрэг вакцин тарьж эхэлнэ гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Но Ёнг Мин өнгөрөгч ням гарагт мэдэгджээ. Бид өмнө нь тус улс Их Британи болон АНУ-ын компаниудаас 44 сая иргэндээ вакцин захиалсан болохыг мэдээлж байсан.
Тэрээр Үндэсний ассамблейн Хөх ордон, Засгийн газар болон эрх баригч намын албан тушаалтнуудын хоорондох бодлогын өндөр түвшний хэлэлцүүлгийн үеэр ийнхүү хэлсэн байна. Но "Хүрэлцээний хувьд бид ард түмнээ хамгаалах хангалттай хэмжээний вакциныг аль хэдийн худалдан авсан. Эмнэлгийн ажилчид, өндөр настнуудын вакцинжуулалт ирэх оны хоёрдугаар сараас эхэлнэ" гэжээ.
Түүнчлэн тэрээр бусад улс орнууд 2021 оны хоёрдугаар улиралд олон нийтийн вакцинжуулалтыг зохион байгуулах төлөвтэй байгааг тэмдэглээд "Өмнөд Солонгос ч мөн ойролцоо үед бүх нийтийн вакцинжуулалтыг эхлүүлж магадгүй" хэмээн дурдсан байна.
Тус улсын эрх баригчид мөн БНСУ-ын нийт хүн амын дунд сүргийн дархлаа гадаад орнуудтай харьцуулахад илүү хурдан хугацаанд бүрэлдэн тогтоно гэж таамаглаж байгаа юм.
Эх сурвалж: Yonhap News Agency