АНУ-ын Жеоржиа мужийн нийслэл Атланта хот дахь орон гэргүй эрэгтэй амьтдын асран хамгаалах байранд гал гарах үед өөрийн амь насыг эрсдэлд оруулж, тэнд байсан 10 орчим муур, нохойг аварсан байна.
W-Underdogs амьтан хамгаалах байр энэ сарын 18-ны өдөр галын өрөөнөөсаа эхлэн шатжээ. Уг газрын үүсгэн байгуулагчийн хэлснээр орон гэргүй иргэн 53 настай Кейт Уолкер амьтдыг аварсан байна.
Кейт Уолкер “Худлаа яриагүй шүү, надад яг л тамд байгаа юм шиг санагдсан. Би дотогшоо орохоос үнэхээр их айж байсан. Тэнд дүүрэн утаа байсан. Гэвч бурхан намайг амьтдыг аврах ёстой гэдгийг сануулсан. Хэрэв та нохойд хайртай бол энэ дэлхий дээр байгаа өөр юуг ч хайрлаж чадна. Миний нохой бол миний хамгийн сайн найз учраас түүнгүйгээр байж чадахгүй. Тиймээс бусдыг нь ч бас аврах ёстой гэдгээ мэдэж байсан” хэмээн ярьжээ.
Хэдийгээр амьтдын хамгаалах байр бүхэлдээ шатаагүй ч тэнд дахин байрлах аргагүй болжээ. Азаар ердөө долоо хоногийн өмнө шинэ байршил руу нүүхээр шийдсэн байжээ. W-Underdogs амьтан асрах байрны эзэн Грэси Хэмлин өөрийн амийг хайрлалгүй амьтдыг аварсан эрхмийн талаар “тэр миний баатар, аврагч сахиусан тэнгэр. Гал сөнөөгчид ч нохдыг аврахын тулд ингэхгүй байсан” гэж ярьжээ.
Хэмлин эртнээс Уолкерыг мэддэг байжээ. Уолкер 13 настайгаасаа хойш гадаа гудамжинд амьдарсан байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.