АНУ-ын Теннесси мужийн Нэшвилл хотод зул сарын баярын өдөр бүрхүүлтэй ачааны автомашин дэлбэлж, гурван хүнийг гэмтээж шархдуулсан халдлага гарсан. Мужийн цагдаа нар халдлагыг мөрдөн шалгаж, ДНХ-ийн шинжилгээгээр гэмт этгээдийг илрүүлээд байна.
Уг халдлагыг 63 настай Энтони Кинн Варнер гэгч үйлдсэн болохыг тогтоожээ. Холбооны мөрдөх товчооны зүгээс гэмт этгээд зул сарын өдөр чухам яагаад халдлага үйлдэх болсныг урьдчилан мэдээлэхэд хэтэрхий эрт байна гэж үзсэн. Мөн гэмт этгээдэд хэн нэгэн тусалсан гэж үзэхгүй байна.
Дэлбэрэлт Нэшвиллд байдаг таван мужийг холбодог холбоо харилцааны газрын гадаа үйлдэгдсэн тул холбооны шугам түр хугацаанд саатжээ. Варнер гэгч этгээдийг мэдээлэл технологийн салбарт ажилладаг байсан бөгөөд халдлага үйлдсэн газартаа амиа алдсан байсныг олжээ. Тэрээр санаатайгаар халдлага үйлдсэн бөгөөд ганцаараа байсан гэж үзжээ.
Хамт ажилладаг байсан гэрчийн яриагаар Варнер дөрвөн жил ажилласан компаниасаа энэ сард гэнэт халагдсан байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.