Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга бөгөөд Улаанбаатар хотын менежер Т.Гантөмөр өчигдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо "Хүнсний 20"-ийн нүхэн гарцын байр байдалтай танилцжээ.
Тэрээр төр, хувийн хэвшлийн хамтын хөрөнгө оруулалтаар 2019 онд иж бүрэн тохижилт, засвар, шинэчлэлт хийсэн "Хүнсний 20"-ийн нүхэн гарцын нөхцөл байдалтай танилцаад, тогтмол цэвэрлэгээ үйлчилгээ, арчлалт хамгаалалтыг хариуцан ажиллах гэрээ байгуулсан "Элит констракшн" ХХК-д сануулга өгөхийг үүрэг болгов.
Учир нь тус гүүрэн гарцны цэвэрлэгээ муу, шат орчны гэрэлтүүлэг унтарсан, хана туурганд шүршдэг будгаар зураг, бичиг зурсан, зарим хэсгүүдэд хөрсний ус нэвчиж замаск хууларсан зэрэг зөрчлүүд илэрчээ.
Тус нүхэн гарцыг хийж гүйцэтгэхийн сацуу цэвэрлэгээ үйлчилгээ, арчлалт хамгаалалтыг хариуцах үүрэг хүлээсэн "Элит констракшн" ХХК-д дээрх зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгч, зөрчлийг шуурхай арилгаагүй тохиолдолд гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгээ мэдэгджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үнэн шүү. Хотын төвд байрладаг хүнсний 20- н нүхэн гарц үнэхээр бохир , цэвэрлэгээ огт хийгддэггүй, арай дэндүү шүү. Хариуцдаг газар бдаг бол цэвэрлэгээгээ тогтмол хийгээчээ