СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-12-25

LIVE: Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуульд нэр дэвших хүсэлтээ өгвөл Их хурал руу шууд орно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Ардчилсан намаас нийгэм эдийн засгийн байдалтай уялдуулж 7 зүйл бүхий уриалга гаргасан талаар АН-ын ХЭГ-ын дарга П.Нүрзэд, ҮБХ-ны гишүүн Б.Ган-Очир, С.Санасэр нар мэдээлэл хийлээ. Уриалгад: 

Засгийн газар болон УОК, НОК-ын удаа дараа гаргаж буй хөнгөн хуумгай шийдвэрээс болж эмч цагдаа болон төрийн албаны олон ажилтны хувьд хүндрэл үүссэн. Улсын төсөв болон бусад төсвийг вакцин руу зарцуулаагүй, хөл хорионы хүнд хэцүү үеийг ашиглан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, тэр дундаа хэвлэл мэдээллийг хяхан боогдуулах үзэл бодлоо илэрхийлэх эрх рүү дайрч байна. Төр өөртөө байгаа шинжлэх ухааны 60-70 институтыг ашиглахгүй байна. 90 000 орчим ААНБ-тай хамтарч хамтын оролцоот засаглалын хэлбэрийг хэрэгжүүлэхгүй байгаа зэрэгт бид шүүмжлэлтэй хандаж байна. 

Манай намын 1400 орчим иргэн дараах дүгнэлтийг гаргалаа. Сонгуультай хамаарахгүйгээр нийт иргэдийг блокчейн хаягтай болгоё. Халамжийн мөнгийг шударгаар очдог болгоё, хүнсий талон эзэндээ очдог эрх зүйн тогтолцоог бий болгоё. Дарга төвтэй улс төрийн намуудын буруу соёлжилт байгааг хүлээн зөвшөөрч байна. Манай намд ч бий. Ардчиллыг дэмждэг хэн бүхний дуу хоолойг өмөөрч өмгөөлнө гэдгээ зарласан уриалга гаргалаа.

АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Ган-Очир: 

-Их хурлын явцтай холбоотойгоор манай намын их хурал дүрмийн байсан уу, дүрмийн бус байсан уу гэх шүүмжлэлийг хүлээн авч байна. Манай нам ардчилсан зарчим дээрээ үндэслэнэ. Гэхдээ нэг асуудал байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчтэй холбоотой асуудлаар залруулга хийе. Миний гарт хоёр бичиг байна. Саяны Х их хурлаас баталж гаргасан УДШ-д явсан АН-ын үндсэн дүрэм байна. Хурлаас баталж гаргасан протокол байна. Аль аль нь дарга тэргүүлэгчдийн гарын үсэгтэй, албан ёсны явсан тул энэ бичиг баримтыг хууль ёсны дагуу гэж үзэх хэрэгтэй. 

УДШ-д явсан дүрмийн 5.12.4.2-т: "Намын анхан дунд шатны гишүүдийн саналыг харгалзан. Нэг нэр дэвшигчтэй бол нууцаар санал хурааж шийдвэрлэнэ" гэж заасан. 

АН-ын эрх барих дээд байгууллага их хуралд нэр дэвшигчийг санал болгоно. Нэр дэвшиж сонгогдон ажиллаж байгаа иргэн /Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа/ дахин нэр дэвших хүсэлт гаргасан бол энэхүү дүрмийн 5.12.4.2-т заасан журмыг баримтлахгүйгээр хэлэлцэн шийдвэрлэнэ. ҮБХ биш их хуралд шууд оруулна. 

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр явсан дээрх журмыг баримтлахгүйгээр намын их хурал, ҮБХ-оор хэлэлцүүлэхгүйгээр, өрсөлдөгчгүйгээр шууд шийдвэрлэнэ гээд байгаа. Энэхүү зүйл заалт нь 7-р сарын 1 хүртэл үйлчилнэ гээд байгаа нь худал

Мөн , өрсөлдөгчтэй шийднэ гэдгээ хэлэх байна. 

Манай намын дарга асан С.Эрдэнийн хэлсэн хоёр янзын үг бий. Нэгдүгээрт, ҮБХ-ны ирц хүрээгүй учраас их хурал хүчин төгөлдөр бус гэсэн. 400 гишүүнээс 270 хүн ирсэн. Хардах эрх хүн бүрт бий. Цахим хурлын давуу тал нь аливаа хэлсэн хүний үг, ирц бүр видеогоор баталгааждаг. Хоёрдугаарт, Намын даргын үүрэг гүйцэтгэгчтэй холбоотой асуудал бий. УДШ-ээс намын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилсон тогтоол бий. Дүрмийн дагуу гэж бодож байна. Гэхдээ УИХ-ын сонгуулийн дараа дүрмийн дагуу С.Эрдэнэ дарга тав дэд даргынхаа аль нэгэнд тамгаа шилжүүлэх ёстой. Өөрөө хүлээлгэн өгсөн. УДШ дээр бүртгэж авсан. Мөн АН-ын ҮБХ-ны гишүүний хувьд хэлэхэд аливаа намын дарга тухайн сонгуульд ялагдсан бол шууд ажлаа өгөх ёстой. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
103.212.116.160

Оффшор баригдчихсан. Нүхээ малтаж байна. МАН-д шургуулчихгүй байлгүй дээ Хүрэлсүх

D Adiyasuren BZD 11 uur
3 жилийн өмнө
43.228.131.176

Er ni AN 10 ih hural ih saihan bolj ungursun oroltsogchid ugee shudarga helj yrisan shine zaluu udirdlagatai bolhod ni amjil husiyD

Монгол хүн
3 жилийн өмнө
64.119.18.30

Ер нь энэ намууд, ялангуяа АН бол улсын мөнгийг кармаалах, даргын сэнтий хүсэмжилсэн шуналтнуудын бөөгнөрөл. Үхсэн баасаараа монгол улс, Монголын ард түмний төлөө гэхвээ дээ. Дотор нь байсан хүний хувьд нам мам гэж ёстой нохойны баас, өтний ялгадасны ч үнэ цэнэгүй, харин ч Монголыг хордуулагч хуйвалдааны муу ёрын үүр.

Nym
3 жилийн өмнө
66.181.160.72

Balai yumnuud ta nar mungu taraaj baij l gardiin bish bol uuruur ta nariig hen demjhiin dandaa munguur buhniig shiiddegee hezee bolihiin ajnai baterdene umnugoviin angiihandaa 500000 neg tugsultiihunduu 100000 tug shuud dansand ni hiij baina ene hahuuluu yu ve

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.