Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн гадна "Тус төвд коронавирусийн батлагдсан тохиолдол илэрсэн тул үйлчлэхгүй болохыг мэдэгдье" гэсэн бичиг хадсан талаар манай сайтын уншигч мэдээллээ.
Энэ дагуу тодруулахад, ХСҮТ-ийн 327 эмч, ажилтныг шинжилгээнд хамруулснаас Яаралтай тусламжийн тасгийн хоёр эмчийн хариу эерэг, нэг сувилагчийн хариу нь эргэлзээтэй гарсан байна.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-ХСҮТ 600 эмч, ажиллагсадтай. Эрсдэлтэй нөхцөлд ажилладаг энэ байгууллагын бүх ажилтныг шинжилгээнд хамруулж байгаа. 300 гаруй хүнээс шинжилгээ авахад хоёр хүнээс вирус илэрсэн. Гэхдээ баталгаажих шинжилгээг хийнэ. Баталгаажвал албан ёсоор зарлана гэв.