Их Британийн хатан хаан тун удахгүй зул сарын баярын мэндчилгээгээ илгээх гэж байна. Гэвч тэрээр энэ жил коронавируст цар тахлын улмаас гэр бүлээсээ тусдаа зул сарын баярыг өнгөрүүлэхээр шийджээ.
Өнгөрсөн жилүүдийн уламжлалаас харахад хатан хаан Элизабет, Эдинбургийн гүн Филип нар хамтдаа Сандрингхэмд зул сарын баярыг өнгөрөөдөг бол энэ жил хатан хаан Виндсор шилтгээнд зул сарыг өнгөрүүлэх юм байна. Коронавируст цар тахалтай холбоотойгоор хорио цээр тогтоосон тул тэд энэ жил тусдаа байхаар шийдвэрлэжээ.
Хатан хааны гэр бүл 1980 оноос хойш анх удаа зул сарын баярыг Сандрингхэмээс өөр газарт өнгөрүүлж байна. Мөн хатан хаан олон нийтийн сүмийн арга хэмжээнд оролцохоос татгалзаж, тусдаа мөргөл үйлдэхээр болсон байна.
Түүний зул сарын мэндчилгээг орон нутгийн цагаар өдөр 15 цагт дамжуулахаар төлөвлөжээ. Тэрээр нэг жилийн дотор гурав дахь удаагаа телевизээр дамжуулан мэдэгдэл хийх гэж байна. Энэ нь тун ховор тохиолдол юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.