СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Латин Америк коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг эхлүүллээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Их Британи, Канад, Америк зэрэг дэлхийн чинээлэг улс орнуудад коронавирусийн эсрэг бүх нийтийн вакцинжуулах хөтөлбөрийг албан ёсоор эхлүүлээд байгаа бол пүрэв гарагт Латин Америкийн орнууд эхлүүллээ.

Мексик, Чили, Коста Рика улсууд Америк-Германы хамтарсан Пфайзер/БиоНТекийн вакцинаар дархлаажуулалтын хөтөлбөрийг эхлүүлсэн байна. . Үүнээс хэдхэн цагийн дараа Чили, Коста Рика улсууд мөн Пфайзер/БиоНТекийн вакциныг зайлшгүй шаардлагатай иргэддээ тарьж эхэлсэн байна.

Мексик улс дархлаажуулах хөтөлбөрт зориулан 34 сая тун Пфайзер/БиоНТекийн вакциныг Бельги улсаас худалдаж авахаар захиалжээ. . Тус улсад 1,3 сая хүн Ковид-19-ийн халдвар авч, 120,000 гаруй хүн нас барсан юм.

Латин Америкийн улс орнууд дундаас тархалт өндөр байгаа Аргентин ОХУ-ын Спутник V вакциныг нэн шаардлагатай үед хэрэглэхээр захиалаад байсан. Буэнос-Айрес хотод пүрэв гарагт 300,000 тун вакцин ирсэн тул удахгүй бүх нийтийг дархлаажуулах хөтөлбөрийг эхлүүлнэ гэж таамаглаж байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.