СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
| 2020-12-25

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 103 зөрчил ирлүүлжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

2020.12.21-24-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 815 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 662 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл: 

-  Явган зорчигч мөргөх хэлбэрээр –3

-  Мөргөлдөх хэлбэрээр-6

-  Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1

-  Онхолдох хэлбэрээр-1  тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.12.24-ны шөнийн 00:45 цагийн орчим Дундговь аймгийн Өлзийт сум 2-р багийн нутаг дэвсгэр  шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикль онхолдож, жолооч 46 настай, эрэгтэй М-ын амь нас хохирсон  хэргийг шалгаж байна.

Мөн алба хаагчдаас гудамж замд хийсэн хяналт шалгалтын үеэр

Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлээс сэргийлж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.