Баянзүрх дүүргийн XVI хорооны нутаг дэвсгэр дэх “Амгалан” хотхон 13-р байранд коронавирусийн халдвар илэрсэн учир тус хотхоны оршин суугчдын хөдөлгөөнийг хязгаарлаж, цагдаагийн хамгаалалтад авсан.
Өнөөдөр тус байрны гадна хаалгыг нь гагнаж хөл хорисон гэх мэдээлэл тарсан юм. Тус мэдээллийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. “Амгалан” хотхонд оршин суугчдыг гаргахгүйн тулд орцны хаалгыг гаднаас нь гагнасан гэх мэдээлэл цахим орчинд гарсныг ЦЕГ-аас үгүйсгэж байна. Тухайн орон сууцны чипийг хэсэг хугацаанд ашиглах боломжгүй болсон учир СӨХ-ноос оршин суугчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор хаалганы цоожийг гагнасан байна.
“Амгалан” хотхоны 13-р байрны оршин суугч Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаад COVID-19-ийн халдвар авсан нь 12-р сарын 20-ны өдөр батлагдсан тул байрыг ийнхүү цагдаагийн хамгаалалтад авчээ.
96 өрхтэй тус орон сууцыг хамгаалалтад авч, оршин суугчдыг коронавирусийн шинжилгээнд хамруулж байгаа юм.
Коронавирусын цар тахлын онцгой нөхцөлд ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ олон нийтийн сүлжээнд түгээж, нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөхгүй байхыг хүсэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.