СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Намаа сольсных нь төлөө эхнэрээсээ сална гэж сүрдүүлжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Энэтхэгийн Баруун Бенгал мужийн улс төрч 10 гаруй жил амьдарсан ханиасаа сална гэж сүрдүүлжээ. Учир нь улс төрчийн эхнэр өрсөлдөгч намд нь элсэхээр болжээ. Тиймээс эхнэрээ өөр намд орсон тул гэр бүлээ цуцлуулна гэдгээ олон нийтэд ил тодоор мэдэгдэж сүрдүүлсэн байна.

Саумитра Хан нь Ерөнхий сайд Нарендра Модигийн Бхаратияа Жаната намаас сонгогдсон Парламентын гишүүн юм. Түүний эхнэр Сужата Мондал Хан нь Баруун Бенгал мужид засаглаж байгаа Тринамул Конгресс намд элсжээ. Энэ явдлын маргааш нь Хан эхнэр лүүгээ салах өргөдөл явуулсан байна.

Тус мужид захиргааны эрх баригчдын сонгууль явагдахаар төлөвлөж байгаа бөгөөд гол өрсөлдөөн Бхаратияа Жаната болон Тринамул Конгресс намуудын хооронд өрнөнө. Хатагтай Мондал Ханы мэдэгдсэнээр Бхаратияа Жаната нам түүнд хүндлэлгүй хандсан, авлигын хэрэгт холбогдсон зэрэг зүй бус үйлдлүүд гаргасан учир хуучин намаасаа гарах хүсэлтээ өгчээ.

. Үргэлжлүүлэн “тэр миний хайртай эмэгтэй, бас сайн эхнэр байсан. Бид 10 жил амьдарсан” гэж мэдэгджээ. Харин эхнэр нь “тэр улс төр хөөцөлдөөд завгүй байдаг. Надад цаг зарцуулдаггүй. Намайг унтаж амарч байгаа эсэх, хоол унд идэж байгаа эсэхийг олон сарын турш анхаараагүй” гэжээ. Түүнчлэн хуучин намаа энэ бүгдэд буруутай гэж үзжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.