Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн халуун усны үйл ажиллагаа явуулдаг 129 газар байдаг. Хөл хорио тогтоосноос хойш нийтийн халуун усны газар хаагдсанаас хойш гэр хорооллын иргэдийн хувьд сүүлийн хоёр сар турш усанд орж чадахгүй байгаа юм.
Иргэдийн хувьд гэр хорооллын айл өрх бүр халуун устай биш. Хувийн ариун цэврээ сахихыг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байгаа ч гэр хорооллын иргэдийн хувьд сүүлийн хоёр сарын турш хагас дутуу биеэ угаасан болоод явж байна. Халуун усны газрууд цөөн тоогоор иргэдийг хүлээн авч ариутгал, халдваргүйжүүлэлтийг нь хийгээд ажилуулж болохгүй юм уу. Иргэд чинь биеэ ч бүтэн угааж чадахгүй хэцүү байна хэмээн иргэд дурдлаа.
Халуун ус, хувцас угаалгын бизнес эрхлэгч Б.Оюунцэцэг: Ариун цэврээ сахих, хувцас хунараа ариутгах хүсэлтэй иргэд нийтийн халуун усаа ажиллуулахгүй юм уу гэх хүсэлт тасралтгүй ирж байна. Хүн хоорондын зай барьж, өдөрт цөөн тоогоор хүн авч иргэдэд үйлчилж болно. Коронавирус чинь угаасаа халуун ус, саванд тэсвэргүй гэсэн. Тэгэхээр нийтийн халуун усыг ажиллуулж болдоггүй юм уу.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
29л ус халаагаад том түмпэн ваннад бие биендээ туслаад биеэ угаажирхж чадахгүй бол рүн байгаад яах вэ дээ
Mongold gert bugd gertee baiaa ene ued olon hunii hajuud usand oroh hetsuu l bh, haluun us, huwtsas ugaalga ntre neemeer yumaa.
Turn zasag maani bdniig hirtei bailgah sonirholtoi bna.