"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д заасны дагуу 12 дугаар сарын 29-нд бүх нийтээр амарна. Тодруулбал, энэ өдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 109 жилийн ой тохиож байгаа юм.
Манай улс 2011 оноос эхлэн жил бүрийн 12.29-нд "Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн" түүхт өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. 1911.12.29-нд Монголчууд 220 жил байсан Манжийн дарлалаас гарч, улсынхаа тусгаар тогтнолыг мандуулан, Богд хаант Монгол Улсыг байгуулсан түүхтэй билээ.
Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал гэж үздэг. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.