УИХ-ын үдээс хойших чуулган үргэлжилж байна. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэх юм.
Шадар сайд Я.Содбаатар: "Замын-Үүдийн нөхцөл амаргүй байгаа. Бид Өвөрмонголын удирдлагууд, Элчин сайдын яам, ГХЯ гэх мэт Хятадын талтай 10 гаруй уулзалт хийсэн. Үүний өмнө хоёр ч удаа Шуурхай штаб Замын-Үүдэд ажилласан. Бидний санаснаар бүтэхгүй байгаа. 50 жолоочийг PCR шинжилгээ хийгээд Монгол талд 14 хоног, Хятад талд 14 хоног PCR хийгээд нийт 28 хоногийн карантинд суугаад ачаа зөөж байна. Өмнө нь өдрийн 25-30 машин хөдөлсөн.
Эхний ээлжид эрүүл мэндийн ачаа, хүнсний ачаа, түлшний барьцалдуулагчтай ачаа орсон. Эхний удаад 30 машин оруулж байсан бол дараа нь 60 машин, өнөөдрийн байдлаар 100 машин орж байна. Авлигатай холбоотой асуудал байвал шалгуулсан нь дээр. " гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.