БНХАУ-ын тэрбум гаруй хүн амын дунд амьдардаг нийт насанд хүрэгчдийн 50-аас илүү хувь нь илүүдэл жинтэй болохыг албан ёсны судалгаагаар харуулжээ. 2002 оны судалгаагаар тус улсын насанд хүрэгчдийн 29 хувь нь илүүдэл жинтэй байсан бол энэ жил 50 гаруй хувь болон нэмэгдсэн байна. Жингийн илүүдэлтэй иргэдийн 16 хувь нь хэт их таргалалттай гэжээ.
Судлаачид Хятадын эдийн засаг өсөхийн хэрээр ойрын жилүүдэд ард иргэдийн амьдралын хэв маяг, хооллох дэглэм, дасгал хөдөлгөөний дадал зуршил өөрчлөгдсөн гэж тайлбарлажээ. Энэ жилийн аравдугаар сард Хятадын Засгийн газар ард иргэдийн жингийн илүүдэлтэй тэмцэх төлөвлөгөөг танилцуулсан байна. Биеийн жин байх ёстой хэмжээнээсээ хэтэрвэл зүрхний өвчин, цус харвалт, чихрийн шижин зэрэг өвчлөл нэмэгдэх эрсдэлтэй юм.
Цар тахлын үед иргэд хорио цээрийн дэглэмд шилжсэнээр илүүдэл жингийн асуудал дахин анхаарал татаж эхэлжээ. Учир нь Ковид-19-өөр өвдөж шаналахаас илүү илүүдэлтэй жин асуудал болж байгааг иргэд хэлсэн байна.
ДЭМБ-ын судалгаагаар Хятад ойрын жилүүдэд илүүдэл жинтэй нүүр тулж буй ганц улс биш юм. Энэ оны эхэнд таниилцуулсан судалгаагаар 1975 оноос хойш дэлхий даяар хэт таргалалт гурав дахин өсчээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.