СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

TIME сэтгүүл оны шилдэг 10 гэрэл зургаа танилцууллаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Цаг хугацаа горхины урсгал мэт урсан өнгөрөх боловч гэрэл зураг л тухайн мөчийг түүх болгон хадгалж үлдээдэг. Өнгөрч буй 2020 он Австрали, Амазоны ширэнгэн ойн түймэр, коронавируст цар тахал, эдийн засгийн уналт зэрэг олон таагүй үйл явдлыг үлдээжээ. Алдарт TIME сэтгүүл энэ онд авсан гэрэл зургийн цомгийнхоо шилдэг 10 зургийг танилцуулжээ.

1.   Харанхуйн дундах гэрэл 

Энэ зургийг Нью-Йорк хотод Ковид-19-р халдварласан олон мянган өвчтөнийг анагаахаар ажиллаж буй Бруклины Вайкоф Хайтс эрүүл мэндийн төвд өнгөрсөн хавар даржээ.

2.   Тэдний уйтгар гуниг, уур уцаар үнэн байсан

Энэ зургийг нэгдүгээр сарын 5—ны өдөр Ираны Тегеран хотод авчээ. Иран эмэгтэйчүүд хувьсгалт гвардын генерал Касем Сулейманийг Багдад хотод хороосны дараа гашуудаж байна.

3.   Би түүний царайг мартаж чадахгүй

Бейрут хотын боомт дээр химийн бодис хадгалж байсан агуулах дэлбэрсний дараа наймдугаар сарын 4-ний өдөр 11 настай Хода Кинног нагац ах Мустафа нь тэврэн эмнэлэгт хүргэхээр явжээ.

4.   Тэр явуулахыг хүсээгүй

Нью-Йорк хотод авсан энэ зурган дээр гэрэл зурагчин Аль Беллогийн эгч  хүн бүрийг тэврэхийг хүсч байна хэмээн залгажээ. Эгч дээрээ очсон гэрэл зурагчин энэ хормыг дурандаа буулгасан байна.

5.   Надад үнэхээр хэцүү байна

Вашингтонд авсан энэ зургийг Дональд Трампыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших болсноо зарлахын өмнө олон мянган иргэний хийсэн жагсаалын үеэр авчээ.

6.   Хэн ч түүнд хүрч болохгүй

Хөл хорионд орсон БНХАУ-ын Ухань хотод энэ жилийн нэгдүгээр сарын 30-ны өдөр AFP агентлагийн гэрэл зурагчин Хектор Ретамал энэ зургийг авсан байна. Газар хэвтэж байгаа хүнд хэнийг ч хүрэхийг хоригложээ.

7.   Түүний юу мэдэж байгааг мэдэх хэцүү

2016 оноос хойш Дональд Трампыг дагаж буй гэрэл зурагчин Петр ван Агтмел энэ зургийг даржээ.

8.   Тэмцэлгүйгээр түүнийг үлдээжээ

Австралийн ойн түймрийн улиралд гурван тэрбум гаруй амьтан дайжиж, үхсэн гэж үздэг. Нэгдүгээр сарын 16-ны өдөр Австралийн Кэнгэрү арал дээр уг зургийг авчээ.

9.   Энэ өдөр бүтэн жилийг зурагласан

АНУ-ын өнгөт арьст иргэн Жорж Флойд даваа гарагт цагдаа нарын гарт амиа алдсаны дараа баасан гараг гэхэд бүх дэлхий тэр чигтээ өөрчлөгдсөн мэт болов.

10. Цэрэг армийн хүчийг утгаар нь мэдрүүлэв

АНУ болон Талибаны зэвсэгт бүлэг энхийн хэлэлцээрт гарын зурснаас хэдэн долоо хоногийн дараа Кабулд гэрэл зурагчин Жим Хюлеброк даржээ.

Эх сурвалж: TIME

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.