СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-12-24

LIVE: Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтийн халдварын тохиолдол таваар нэмэгдэж, 136 боллоо

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

 ЭМЯ-аас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Арванхоёрдугаар сарын 23-ны өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын гурван лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид нийтдээ 11800 хүнд шинжилгээ хийснээс зургаан хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.

Нэг тохиолдол бол Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэнээс халдвар илэрч Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 393 болж байна.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтын давтан шинжилгээнээс таван хүнд халдвар илэрсэн. Өвчтөн хоёр, сахиур хоёр, гэр бүлийн хавьтал нэг хүн халдвартай гэдэг нь батлагдсан. Улаанбаатар хотод нийт голомтлон бүртгэгдсэн тохиолдол 279 боллоо.

Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтийн тохиолдол 136 болсон. Үүнээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 73 хүн, сахиур 23, эмнэлгийн ажилтан 16, гэр бүлийн 24 хүн байна.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1069, 584 хүн эдгэрсэн бол өнөөдөр 43 хүн эдгэрч эмнэлгээс гарч байна. Эмнэлэгт 476 хүн эмчлэгдэж байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.