СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-24

Хөл хорионы үед шахмал түлшний хэрэглээ 41 хувиар өсчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө


Засгийн газрын хуралдаанаас шахмал түлшний үнийг 75% хөнгөлсөн шийдвэр гаргасан.

Энэ дагуу мэргэжлийн хяналтын байгууллагаас дөрвөн чиглэлээр хяналт шалгалт хийж ажиллаж байгаа ажээ.

1. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны хяналт:

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор 2020 оны 9, 10, 11, 12 сард дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагад 1199 тээврийн хэрэгслээр 29156тн түүхий нүүрс, Таван толгой түлш ХХК-ийн мидлинг 2240 тээврийн хэрэгслээр 92019тн нэвтэрч, 717 тээврийн хэрэгслээр 20786тн түүхий нүүрс хөдөө орон нутаг руу дамжин өнгөрсөн байна. 

2. Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны хяналт:

Таван толгой түлш ХХК-ийн Зүүн, Баруун бүсийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж байгаа бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 22-ны мэдээгээр өдөрт 18 шугам ажиллаж 4146тн шахмал түлш үйлдвэрлэн, 4200тн түлш борлуулалтад гаргажээ. Зүүн бүсийн үйлдвэр энэ сард нээлтээ хийж 6 шугам ажиллаж байна.

3. Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг, нөөцийн агуулах, хангамжийн баазуудад хийгдэж буй хяналт шалгалт:

Шахмал түлшний нийлүүлэлт, худалдаалалт, картын борлуулалт, нөөцийн байдал мөн халдвар хамгааллын дэглэм мөрдөн ажиллаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийгдэж байгаа бөгөөд маск, бээлий өмсөөгүй, халдвар хамгааллын дэглэм зөрчсөн зөрчлүүдийг тухай бүр газар дээр нь арилгуулж байна. Нөөц дууссан, үйрмэг ихтэй байна гэсэн зөрчлүүдийг Таван толгой түлш ХХК-д мэдээллийг шуурхай хүргэж асуудлыг шийдвэрлүүлж байна.

Шахмал түлшний 2020 оны 10, 11, 12 сарын борлуулалтыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 41%-иар өссөн байна. Нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд 97 хангамжийн бааз, агуулах, саравч, сайжруулсан шахмал түлш борлуулах 680 цэг үйл ажиллагаа явуулж байна.

4. Сайжруулсан шахмал түлшний нөөц
Өнөөдрийн байдлаар 97 хангамжийн бааз, агуулах, саравчинд 40374тн, борлуулалтын цэгүүдэд-4200тн, үйлдвэрийн хашаанд-8933тн шахмал түлшний нөөц байгаа бөгөөд нийт нөөц 53509тн байна. Энэ нь Улаанбаатар хотын 14 орчим хоногийн нөөц юм.

5. Агаар бохирдуулагч томоохон суурин эх үүсвэр ашиглагчдад хийсэн хяналт шалгалтын мэдээ

Дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч 17 аж ахуйн нэгж, байгууллагын 81 байгууламжийн 199 халаалтын зуух ашиглалтад энэ сард хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар түүхий нүүрсийг бусдад худалдаалсан зөрчил илрээгүй ба бүх ААН-ын халаалтын зуухны хяналтын камерын ажиллагаа хэвийн байжээ. Утаа шүүгч /үнс баригч/ тоног төхөөрөмжийн ажиллагаа хэвийн ажиллаж байна.
Нийслэлийн Захирагчийн ажлын алба, цагдаагийн байгууллагатай хамтран

6. Агаарын чанарыг сайжруулах бүсэд харьяалагдах гэр хорооллын 99 хорооны хяналт:

Агаарын чанарыг сайжруулах бүсэд харьяалагдах гэр хорооллын 99 хороонд 111 улсын байцаагч хяналт хийж байгаа бөгөөд агаар бохирдуулагч эх үүсвэрийн түүхий нүүрс түлшний хэрэглээ, шахмал түлшний нөөц, хүрэлцээ хангамж, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг үндсэн ажлын хажуугаар хэрэгжүүлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.