Эрээнээс Улаанбаатар хот хооронд ирж буй ачаа бараа олон хоног саатаж, худалдаа эрхлэгчид болон иргэдийн орлого тасалдахад хүрээд байна. 11-р сард захиалсан бараа өнөөдрийг хүртэл ирэхгүй байгаа асуудал ч гарч байна.
Үүнээс үүдэн худалдан авагчдын зүгээс уурлаж бухимдах, захиалгаа цуцлах, мөнгөө буцааж авах зэрэг асуудлууд үүсч, залилагч луйварчин болох эсхүл дампуурал нүүрлэх нөхцөл бүрдээд байгаа юм байна.
Тиймээс ачаа, бараа нь гацсан иргэд цахим хуудаст нэгдэн холбогдох газруудад шаардлага хүргүүлж эхэлжээ.
Тэд:
1. Карго тээвэрлэж буй жолооч нарын олон удаагийн давтан шинжилгээний тоог цөөлж, үр дүнтэй цөөн тооны шинжилгээгээр орлуулах, жолооч нарт баримтлах аюулгүйн шаардлагыг нэмэгдүүлэх
2. Карго тээврийн автомашинуудын хувьд орон нутгийн пост нэвтрэлтийг түргэсгэх, зохиомол саадуудыг багасгах
3. Улаанбаатар хотод нэгэнтээ ирсэн ачаа барааг хүргэлтээр түгээх. Зөвхөн карго тээврийн компаниудад хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх QR код зөвшөөрөл өгч болж байна. Маш удаан хүлээсний эцэст хотдоо, дэргэдээ ирсэн ачааг авч чадахгүй байна гэдэг үнэхээр хүлээн зөвшөөрөхийн аргагүй үйлдэл шүү.
Иргэдийн орлого тасарч, хөл хорионд сууж буй энэ үед аль болох талаас нь асуудлыг авч үзэж нааштайгаар, мөн хурдтайгаар шийдвэрлэхийг холбогдох байгууллага албан тушаалтнуудаас хүсэж байгааг энэхүү яриагаар уламжилж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хурдан эмх цэгцтэй хөнгөн шуурхай ажлын дор захисан бараануудаа авмаар бна шүү! Оны өмнө амжина гэдэгт итгэж бгаа
Udahgui achaagaa avch chadahgui negniigee aljee gesen medee harahbbh shuu, tur zasag anhaarldaa avmaar bn