Монгол Улсын Шадар Сайдын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 40 дугаар тушаалаар томилогдсон “Шуурхай бүлэг”-ийн хурал Эрүүл мэндийн яамны Улсын Онцгой комиссын Шуурхай штабын байранд тусгаарлан ажиглах байрны асуудлаар холбогдох албаныхан уулзалт хийжээ.
Хурлаар, Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 155 дугаар тушаалаар баталсан “Тусгаарлан ажиглалт болон гэрийн ажиглалтыг зохицуулах түр журам”-ын хэрэгжилт, түүнд тавих хяналтыг сайжруулах, түр журмын 9 дүгээр зүйлд заасан “Иргэний үүрэг”-ийг тусгаарлан ажиглах байранд байрлаж буй иргэд чанд мөрдөх, зөрчил гаргасан иргэдийг Коронавируст халдвар (Ковид-19)-ын нөхцөл байдлын 11:00 цагийн шууд хэвлэлийн бага хурлаар олон нийтэд мэдээлж байхаар шийдсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.