СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

7 хүний амь хороож, 20 жил зугтсан эмэгтэйн шүүх хурал эхэлжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

БНХАУ-ын иргэн долоон хүний амь насыг бүрэлгэсэн хэрэгт сэжиглэгдэж байжээ. Энэ жил 46 настай Лао Ронжи 20 жилийн турш цагдаа нараас зугтсаар эцэст нь баригдсан байна. Гэмт этгээдийн шүүх хурал 20 гаруй жилийн дараа Жианши муж дахь иргэний шүүх танхимд энэ даваа гарагт эхэлжээ.

Вейбо цахим сүлжээн дэх шүүхийн албан ёсны хуудсанд нийтэлснээр сэжигтэн Лао “хохирогчдын ар гэрийнхнээс хүлцэл өчсөн бөгөөд өөрөө ч бас хохирогч байсан” хэмээн мэдүүлжээ. Түүний найз залуу байсан гэмт этгээд Фа Зинг хэргийн гол сэжигтэн байсан бөгөөд өөрт нь туслахыг Лаогоос албадан шаардсан гэж мэдэгдсэн байна.

. Иргэний шүүх Лаог долоон хүний амь насыг бүрэлгэсэн хэрэгт гар бие оролцон тусалсан гэж буруутгаж байгаа ч эмэгтэй 1996-1999 оны хооронд Фатай үерхэж байхдаа бие болоод сэтгэлийн асар хүнд дарамтад орсон байсан гэжээ.

Фаг олж барьсан ч Лаог өнгөрсөн жилүүдэд Хятадын нутаг дэвсгэр даяар хайсаар байсан юм. Лао цагдаа нарт баригдахгүйн тулд гадна төрхөө өөрчлөн гоо сайхны сайхны мэс засалд орсон байжээ.

Түүнийг өнгөрсөн жилийн 11 дүгээр сард Шиамэн хотын худалдааны төвөөс барьж, хүн амь, хулгай дээрэм, хүн хулгайлсан зэрэг хэргүүдэд буруутгаж байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Hudlaa
3 жилийн өмнө
192.82.69.87

Hudlaa yum bitgii bichee,Hytadii site deer arai uuruur bichsen bsan. Shuuu. Hel meddeggui humuus shaaj uguhiima

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.8

Horhiidoo

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.