“Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт”-т хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтыг хавсралтаар баталсан. Үүнд нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ багтаж буй.
Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газартай гэрээ байгуулан ажиллаж байгаа такси үйлчилгээний арав гаруй аж ахуй нэгж бий. Эдгээрийн 503 тээврийн хэрэгсэл такси үйлчилгээнд ажиллах юм. Тэдгээр тээврийн хэрэгсэлд өглөө бүр такси үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж болон мэргэжлийн байгууллагууд ариутгал хийж үйлчилгээнд гаргах бөгөөд шугам замд автотээврийн хяналтын улсын байцаагч хяналт тавьж ажиллах юм.
2001 оноос такси үйлчилгээ үзүүлж буй "Улаанбаатар такси транспорт сервис ХХК"-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компанийн хувьд 250 орчим такси хөл хорионы энэ өдрүүдэд иргэдэд үйлчилж байна.
Өнгөрсөн хөл хорионы үед такси үйлчилгээг явуулаагүй. Үүнээс болж манай компанид ажиллаж, өдрийн орлогоо олдог жолооч нарын маань амьдрал хэцүү байдалд байсан. Харин энэ удаад бид нар зорчигчдын аюулгүй байдлыг хангаж иргэдэд үйлчилж байна. Албан ёсны такси үйлчилгээний байгууллага зөвхөн QR код ч биш, маш олон хяналт, шалгалтыг давж үйл ажиллагаа явуулах эрхээ авлаа. Жолоочийг зорчигчоос тусгаарласан хаалт, иргэдийн бүртгэлийн QR кодыг байршуулсан. Автомашинуудаа үйлчилгээнд гарах болон ирсэний дараа хоёр удаа ариутгахаас гадна зорчигч буусны дараа ариутгалын шингэнээр ариутгаж байгаа.
Иргэд маань хамгийн гол гэрийнхээ үүднээс хүссэн газартаа дуудлагын такси дуудаж болно. 1900-1991 гэсэн дуудлагын утсаар такси үйлчилгээг 24 цагийн турш үзүүлж байна. Такси үйлчилгээний үнэ нэмэгдээгүй. Эхний нэг км нь 1500, дараагийн км 1000 төгрөгөөр тооцогдож байгаа. Иргэдээс аль болох бэлэн мөнгө авахгүй. Төлбөр тооцоог дансаар хүлээн авч байна.
Хөл хорионы энэ үед такси үйлчилгээг явуулж эхэлсэнд баяртай байна. Өнгөрсөн хөл хорионы үед ажил, орлогогүй, түлээ түлш гээд хэцүү байсан. Гэхдээ манай компаниас ажилчдадаа дэмжиж тусалж байсан. Иргэд маань хөл хорионы үед амны хаалтаа зүүж, олон хүнтэй газраас явахгүй байхыг зөвлөмөөр байна. Түүнчлэн энэ хүнд цаг үед ажиллаж байгаа цагдаа, эмч нартаа баярлалаа.
Такси үйлчилгээнд тавигдах тусгай нөхцөл шаардлага:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.