Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс аюулт цар тахалтай тэмцэж буй бүх шатны алба хаагч, ажилтнууддаа талархал илэрхийлэн Улаанбаатар хотын 10 байршилд явган хүний гарцын гэрлэн дохиог эмч, цагдаагийн дүрсээр төлөөлүүлэн асдаг болгожээ.
Ингэснээр эмч цагдаа, цэрэг, онцгой байдал, хот тохижилт, цахилгаан ба усан хангамж, хот нийтийн аж ахуйн инженер, техникийн ажилтнууд гээд их хотын иргэдийн ая тухтай амьдралын төлөө зогсолтгүй ажиллаж байгаа мянга мянган албан хаагчдаа хүндэтгэн #ТА_НАРТАА_БАЯРЛАЛАА эерэг уриалгыг түгээж буй нэг хэлбэр юм.
Тиймээс иргэн та гэртээ байж, хорио цээрийн дэглэмийг ягштал баримталж мөрдөх нь хайртай хүмүүсээ хамгаалах том дэмжлэг болохоос гадна бидний төлөө ажиллаж буй хэн бүхэнд илэрхийлэх ТАЛАРХАЛ юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЯМАР ИЛҮҮДЭЭ ГАРСАН МӨНГӨ ВЭ ТЭДНИЙ ГАВЯАНД Л ТЭР МӨНГИЙГ ЗОРИУЛНА БИЗ ЭНЭ МАЯГААР ЯМАР ИХ УЛСЫН ҮРГҮЙ ЗАРДАЛ ХИЙЖ БУЙ БОЛ ГЭХЭЭС
Хуулга наахад хэдийхэн зардал гарах вээ дээ. Хөөрхөн л байшдээ. Наад өмхий тархиндаа салхи оруул. Муулахын дон туссан хүүр вэ