СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

НАСА-ын судалгааны төвийн 27 сармагчинг устгажээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

The Guardian сэтгүүлийн нийтэлсэн баримтад АНУ-ын сансар судлалын станц НАСА-ын судалгааны төвд байсан сармагчингуудыг нэг хоногийн дотор бүгдийг нь устгасан тухай бичжээ. Энэ мэдээлэл амьтны эрхийг хамгаалагчдын шүүмжлэлтэй тулгарч байна.

Силикон Валлид байдаг . Ингэхдээ 27 сармагчны ихэнх нь хөгширсөн ба 21 нь Паркинсоны өвчтэй болсон байсан гэжээ.

Тэднийг амьтан үржүүлгийн төвд аваачилгүй оронд нь амь насыг нь тариа хийж хороосон явдал нь ёс зүйн доголдолтой үйлдэл гэж амьтны эрхийг хамгаалагчид шүүмжилсэн байна. Харин Нью Мексикогийн их сургуулийн амьтны зан байдал судлалын мэргэжилтэн Жон Глак тэдгээр сармагчингууд лабораторийн амьдралд угийн их бухимдалтай байсан ба амьтан үржүүлгийн газар очоод ч удаан тэсэхгүй байсан гэж тайлбарлажээ.

. Мөн тэрээр Засгийн газарт хандан судалгааны төвд судалгаанд ашигласан амьтдыг хүнтэй ижил тэтгэвэрт гаргадаг байх талаар авч үзэхийг уриалжээ.

АНУ-ын сансар судлалын станц амьтдыг судалгаанд ашиглаад удаан хугацаа өнгөрсөн. Хэм нэртэй шимпанзиг өдөр бүр сургуулилалт хийн бэлтгэсээр 1961 онд сансарт нисгэсэн хамгийн анхны шимпанзи болгосон юм. Гэвч өнгөрсөн жил нэг дор устгасан 27 сармагчинг ямар нэг судалгаа эсвэл даалгаварт ашигласан тухай мэдээлэл байхгүй ажээ.

НАСА-аас бусад лабораториудад сармагчинг туршилтад өргөн ашиглаж ирсэн. . Тэдгээр амьтад дээр туршилт хийж дууссаны дараа хэрхэн ханддаг нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.