СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Пакистаны хүний эрхийн төлөө нэрт тэмцэгч Торонтод нас барсан байдалтай олджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Пакистаны хүний эрхийн төлөө тэмцэгч Карима Балочийн цогцсыг Канадын Торонто хотоос олжээ. Тэрээр өнгөрсөн таван жилийн турш эх орноосоо цөлөгдөн, Торонтод орогнол хүсэн амьдарч байжээ.

37 настай Балоч нь Пакистаны Балочистан мужид нийгмийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байсан ч мужийн захиргааны эрх баригчид болон цэрэг армийнхны хүчтэй эсэргүүцэлтэй нүүр тулж цөлөгдсөн юм. Торонтогийн цагдаагийн газарт ням гарагт Балочийн сураггүй алга болсон талаар мэдээлэл иржээ. Удалгүй түүнийг нас барсан байдалтай олдсон гэдгийг олон нийтэд хэлсэн байна.

Пакистаны тэмцэгч эмэгтэйг 2016 онд ВВС агентлаг дэлхийн нөлөө бүхий зуун эмэгтэйн нэгээр нэрлэж байжээ. . Саяхан нэрээ нууцалсан этгээд “зул сарын бэлэг илгээнэ, сургамж аваарай” хэмээн учир битүүлгээр сүрдүүлсэн байна.

Тэмцэгчийн нас барсан явдал зөвхөн гэр бүлд нь хүндээр тусаад зогсохгүй үндэсний хэмжээнд хүний эрхийг хамгаалах хөдөлгөөнд хүнд гарз учруулсан тухай дүү нь ярьжээ.

Карима Балоч нь Балочистаны оюутны зөвлөлийн анхны эмэгтэй тэргүүнээр сонгогдож байсан юм. 2005 оноос эхлэн идэвхтэйгээр нийгэмд дуу хоолойгоо хүргэж эхэлжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.